ТТГ-ын даргын хаягийг 13 настай хүү хакерджээ

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Бреннаны и-мэйл хаягийг хакердсан хэрэг өчигдөр гарчээ. Цагдаа нар даргын хаягийг дунд сургуулийн сурагч хакердаж, ажлын холбогдолтой нууц материалуудыг “New York Post” сонинд дамжуулсан болохыг тогтоосон тухай “CNN” агентлаг уламжлав.
Хэвлэлүүдийн мэдээлснээр даргыг хакердсан этгээд 13 настай гэнэ. Хакер твиттертээ өөрийгөө 13 настай гэж бичсэн байжээ.
Хүүгийн хакердсан зарим материалыг Жулиа Ассанжийн үүсгэн байгуулсан “Wikileaks” сайт өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна. Тус сайтад 2007 онд тагнуулын байгууллагад ажиллах сонирхолтой хүмүүсийн ажлын анкетийн загвар, Сенатын тагнуулын хорооны дэд даргыг сонгох санал тавьсан захиа зэргийг нийтэлжээ. Энэхүү захиаг Жон Бреннан 2008 онд бичсэн байна.
Хувийн и-мэйлийг нь хакердсан хэргийн дараа Бреннан дургүйцлээ илэрхийлж, Холбооны мөрдөх товчоо буюу “FBI”-ийн ажилтнуудыг хэргийн эзнийг барихыг хүссэн байна.
Жон Бреннан 2013 оны нэгдүгээр сараас хойш Тагнуулын төв газрыг тэргүүлэх болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ