Б.Чимидийн шагналд нэр дэвшүүлэх бүтээлийг авч эхэллээ

img

Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг бий болгож, анхны эзнийг өнгөрсөн жил тодруулсан билээ. Түүний нэрэмжит анхны шагналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гардан авсан юм. 

 

Тэгвэл хоёр дахь шагналын эзнийг тодруулахаар материал хүлээн авах хугацааг зарлажээ. 

 

Нэр дэвшүүлэх бүтээл нь:

-судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл байх;

 

-дотоод, эсхүл гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлэгдсэн, эсхүл бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн байх;

 

-бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн шинэ санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой юм. 

 

Нэр дэвшүүлсэн бүтээлийг энэ оны 11 дүгээр сарын 30-ныг хүртэл УИХ-ын Тамгын газарт хүлээн авна. Шилдэг бүтээлийн эзэн Б.Чимид агсны дүр бүхий медаль,таван сая төгрөгийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрөөр гардан авна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ