УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Мөнгөний бодлогын талаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хариулт өгч байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан төв банкны Ерөнхийлөгч руу хатуухан үг чулуудаж, хуралдаанаар хэлэлцүүлж буй бодлогыг нь дэмжихгүй гэдгээ хэллээ. Ж.Батзандан "Золжаргал дарга аа, та Монголын санхүү, хөрөнгийн салбарын хариуцлагатай албан тушаалд 25 жил ажиллалаа. Хөрөнгийн биржийн удирдлагаас нь эхлээд одоо Монголбанкны Ерөнхийлөгч хүртэл. Харамсалтай нь таны үед байдал улам дордлоо. Одоо та санхүү, хөрөнгийн салбарыг үндсээр нь өөрчилж чадахгүй юм бол ажлаа өгөөд яв. Та өндөр боловсролтой, туршлагатай хүн. Гэхдээ таны мэдлэг боловсрол Монголын санхүү, хөрөнгийн салбарыг аварч чадахгүй байна" хэмээн том дуугаар төв банкны удирдлагад банга хүртээлээ.
В.Бат
Уншиж байна |