Цахилгаан халаалттай өрхөд хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлж байна. УИХ-ын гишүүн С.Оюун:

 

-Гэр хороололд нүүрсээр биш  цахилгаанаар халааж байгаа 3-4 мянган айлд шөнийн цагаар хөнгөлөлт үзүүлж,  урамшуулал олгох хэрэгтэй. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах бодлого ч давхар явж байгаа. Эрчим хүчний хэмнэлтийн талаар ямар бодлого орж байна вэ?. Ногоон хөгжлийн бодлогын 50 хувь нь эрчим хүчний бодлого гэж ойлгодог гэсэн юм. Эрчим хүчний сайд Д.Зоригт:

 

Энэ оноос улс орны санхүүгийн нөхцөл байдлын улмаас халаалтын систем хэрэглэдэг айл өрхөд олгодог урамшуулал зогссон. Хэмнэснийхээ төлөө улсаас мөнгө авах гээд байгаадаа гол биш. Эрчим хүчний хэмнэлтээр байгууллага гэж 6-8 хүнтэй нэгж ажиллана. Зах зээлийн зарчмаар харилцаанд оролцоно гэлээ. Харин гишүүн Ж.Энхбаяр “Иргэн бүр эрчим хүчээ хэмнэж байгаа. Үүнд заавал шалгаж, аудит хийдэг нэгж гаргах шаардлага байна уу” хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tulga.l:
Цахилгаан халаагууртай айл өрхөд 50 хувийн хөнгөлөлтийн олгооч ээ. Олон эко айл өрх хохирч бна шдэ.
2015-10-22
Hurdan:
Yag unen ajil bolgoj hongolj chadah hun bnuu tegeed
2015-10-22