“Найрамдал”-аар овоглосон залуус дурсамжаа сэргээнэ

img

 

Хүүхдийн эзэнт гүрэн болох “Найрамдал”-ынхны “Тоонот гэр минь Найрамдал” дурсамж уулзалт, үдэшлэг энэ сарын 23-нд “Crocus event hаll”-д болно. 1978 онд олон улсын хүүхдийн “Найрамдал” төв үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Тус төв шинэ мэдлэг мэдээлэл, арга зүй, дэлхийн чиг хандлага зэрэг эерэг зүйлсийг төлөвшүүлдэг байсан.  Өнөөдрийг хүртэл энэ зорилгоо алдаагүй явж буй “Найрамдал” төвийн 1990-ээд онд ажиллаж байсан бүлгийн удирдагч багш нар “Тоонот гэр минь Найрамдал” дурсамж уулзалт, үдэшлэгийг  санаачлан зохион байгуулж байгаа аж.

 

Өнөөдөр улс орныхоо хөгжил ирээдүйг түүчээлж яваа залуучууд эргэж уулзах нь нэг талаараа хамгийн сайхан дурсамжийг сэргээж, нөгөөтэйгүүр багш шавийн нандин холбоог дахин бий болгох зорилготой. Бага нас, хүүхэд нас, залуу насаа “Найрамдал”-аар овоглуулж байсан он жилүүд амьдарлын хамгийн том утга учир байсан, мөн одоо ч том орон зайг эзэлсэн хэвээр байгаа залуусыг энэхүү үдэшлэгт урьж байна.

 

 

Энэ л үдэш Найрамдал төвийн сүлд дууг хамтдаа дуулж, бүжиглэн хөгжөөнт тоглоом тоглон хуучнаа дурсан хүүхэд насандаа эргэн очих боломжийг тус үдэшлэг олгож байгаа гэсэн шүү.


Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд амарч гэгээнхэн дурсамжийн эзэн болсон хэн бүхэнд уг  үдэшлэгийн үүд хаалга нээлттэй юм. Учир нь, үдэшлэгт үе үеийн бүлгийн удирдагчид, багш нар ирэх бөгөөд амрагч шавь нартайгаа өнгөрсөн үеээ дурсан санаж хамтдаа дуулж, бүжиглэж, цэнгэх нь ээ.

 

Хэрэв та Найрамдалаа дурсан санаж хамт амарсан найзууд болон багш нартайгаа эргэн уулзахыг хүсвэл энэ сарын 23-нд “Crocus Event Hall”-ыг зориорой.

 

 

Г.Даша

эх сурвалж: Eagle.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Батсүх Цагаанхүү:
Сайн байна уу.маш сайхан санагдаж байнаа.хэзээ,хэнтэй холбогдож очих вэ
2024-11-10