Хэт даврагчдад цохилт өгөхөө зогсоолоо

Канадын удирдлагууд тодорхойгүй хугацаагаар Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд агаараас цохилт өгөхөө зогсоохоор шийдвэрлэсэн болохыг “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Засгийн эрхийг аваад удаагүй байгаа Ерөнхий сайд Жастин Трудо өчигдөр 20.00 цагт дээрх асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьсан байна. Удирдагчид 50 минут ярилцжээ. “Трудог шийдвэрээ эргэн харахыг Обама хүссэн” хэмээн Цагаан ордноос мэдээлэв.
Трудогийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд хэзээнээс агаарын дайралтаа зогсоох талаар мэдээллийг өгөөгүй ч “Удирдлагууд ингэж шийдсэн” хэмээн мэдэгджээ.
Энэ оны хоёрдугаар сараас эхлэн Канад хэт даврагчдын эсрэг нэгдэж, энэ хугацаанд 400 гаруй удаа агаараас цохилт өгсөн болохыг Пентагон баталлаа.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ