Чуулганд суудаггvй Н.Батбаяр

img

Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаяр “Чингис”, “Самурай” бондыг дэлхийн зах зээлээс босгож ирсэндээ эрэмшин тvvнийг захиран зарцуулах эрхтэй “Хөгжлийн банк”-ны Гvйцэтгэх захирлаар өөрийнхөө туслах байсан Н.Мөнхбат гэгч “Нялх Сэнгvм”-ийг тавьж дөнгөсөн зайтай эр. Цvнхийг нь бариад Н.Батбаярын хажууд нь дэгдэж явснаа нэг л өдөр “Хөгжлийн банк”-ны Гvйцэтгэх захирлын суудалд тухалж авсан Н.Мөнхбат захирал ч хоёр бондын 2.1 тэрбум ам. долларыг баруун солгойгvй цавчиж өгсөн тvvхтэй. Тэр ч утгаараа мань хоёр бондын мөнгийг дэндvv гамгvй цавчсан нь эхнээсээ ил болж эхлээд байгаа. УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалангийн ахалсан бондын мөнгөний зарцуулалтад шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн өнөөдрийг хvртэл тайлангаа тавихгvй байгаагийн ард ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалангаас эхлээд “Фортуна” Н.Батбаяр гээд олон улстөрч зогсож байж болзошгvйг эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь тэдний хувийн компаниуд болон хувьцаа эзэмшдэг компаниуд “Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс 10-20 тэрбумаар нь цавчсан тухай АТГ хавиас “бор шувуу” нисч эхлээд байгаа юм. Янз бvрийн асуудалд санаа нь зовсон Н.Батбаяр сvvлийн vед УИХ-ын чуулганы хуралдаанд ч суухаа больсон. Өчигдөр л гэхэд гадны хvн шиг алсаас ажиглан зогсож байснаа Ш.Тvвдэндоржийг сугадаад алга болж өгнө лээ. Тэр хоёр юуг тэгтлээ чухалчлан ярих гэсэн юм бол.

 

Эх сурвалж:


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
zailuul arhia l uuz bga biz ee uug uug bitgii saad bol kkkkkk
2015-10-24
Зочин:
монголыг дампууруулсан энэ мэт хүнээс хариуцлага нэхэж тооцох хэрэгтэй Гэмгүй байсан төрийн албан хаагчдын цалинг хасч дампуурлын хариуцлагыг тохоод яах вэ дээ Цаанаа эзэдтэй дампуурал биз дээ
2015-10-23
Зочин:
энэ новшийг ясыг нь цайтал шалгах хэрэнтэй шүү дээ. Бондын мөнгөөр Гадаадын хамтлаг авчирч Архангайд шоу хийснийг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ. энэ бол зөвхөн ганцхан жишээ шүү дээ. Аль эсвэл Ардчилсан нам мөнгийг нь авчихаад дуугай байгаад байгаа юмуу.
2015-10-23