Хоёр сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурна

Боловсролын салбарын шинэчлэл болон Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах техникийн туслалцааны хоёр төслийн гэрээнд гарын үсэг зурна. Уг арга хэмжээ 14.00 цагт Сангийн яаманд болох бөгөөд Сангийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Японы Элчин сайдын яам болон Азийн Хөгжлийн Банкны төлөөлөл оролцоно.
Энэ хоёр төсөл нь Ядуурлыг бууруулах Япон сангийн нийт 2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжигдэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ