Шүүхийн ачаалал нэмэгдэнэ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсэгт асуулт тавьж, хариулт авч байгаа юм.  Тухайлбал гишүүн Ц.Даваасүрэн “Зөрчлийн хуулиар хүний эрхийг хэрхэн хамгаалах вэ. Захиргааны хуулиар шийтгүүлсэн хүн Эрүүгийн хуулиар яллагдаж байна. Хүн гүтгэх асуудал өнгөрсөн хугацаанд нийгэмд цэцэглэсэн. Хүн гүтгэх асуудлыг хуулиар зохицуулах ёстой” хэмээж байлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Торгууль шийдвэрээ өгөхдөө шүүхээр шийдүүлж байна. Иргэний шүүхийн ачаалал ихэслээ. Торгуулийг эсэргүүцвэл шүүхэд хандах нь нээлттэй байсан бол одоо торгуулийг шүүхээр шийдүүлж байгаа нь хэр оновчтой вэ?” хэмээж байлаа. Хуульзүйн сайд Д.Дорлигжав:

 

-Хүний эрх чөлөөнд халдах, эд хөрөнгийг нь битүүмжлэн хүний эрхэнд халдаж байгаа. Тиймээс хүний эрхэнд халдах болзөвхөн шүүхийн шийдвэрээр гүйцэтгэнэ гэдгийг оруулж өгч байгаа. Харин ч хялбаршуулан оруулсан. Шүүхэд тодорхой хэмжээгэээр ачаалал ирнэ.  Зөрчил нь өөрөө энгийн зүйл.  Тиймээс зөрчил бүрийн шалгах стандарт бий болгож байгаа юм гэсэн тайлбарыг өглөө.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ