Хөрөнгө мөнгө шамшигдуулсан нь тогтоогдох юм бол хариуцлагаа хvлээхэд бэлэн

Монгол-ОХУ-ын хувь нийлvvлсэн уулын баяжуулах “Эрдэнэт” vйлдвэрийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшиж байсан билээ. Тэгвэл ОХУ-ын Засгийн газар эзэмшлийн хувьцаагаа өнгөрсөн онд “Ростехнологи” корпорацид шилжvvлсэн тухайгаа мэдэгдсэн. Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлан ирэхдээ “Эрдэнэт” vйлдвэрийн Оросын талын хариуцах байгууллага өөрчлөгдсөнийг сануулж, энэ асуудлыг даруйхан шийдвэрлэж өгөхийг хvсч байсан. Тэгвэл өчигдөр УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж, асуудлыг яаралтай шийдвэрлэх vvргийг “Эрдэнэт” vйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд өгсөн юм. УИХ-аар асуудлаа шийдвэрлvvлээд гарч ирсэн “Эрдэнэт” vйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнтэй уулзаж ярилцсанаа хvргэж байна.
-Уулын баяжуулах “Эрдэнэт” vйлдвэрийн Оросын талын хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөр vйлдвэрийн vйл ажиллагаа, эдийн засаг санхvvгийнх нь асуудалд ямар нэгэн өөрчлөлт орох болов уу?
-“Эрдэнэт” vйлдвэрийн Оросын талын хувьцаа эзэмшигч л өөрчлөгдөж байгаа болохоос биш өөрөөр vйлдвэрийн vйл ажиллагаа бусад асуудалд ямар ч өөрчлөлт орохгvй. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, vйлдвэрийн vндсэн дvрэм бусад зохицуулалт яг л хуучнаараа vйлчлээд явна. Сая УИХ-аар хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудлаар л шийдвэр гаргасан болохоос биш манай дотоод дvрэм, хэлэлцээрийн vндсэн агуулгад ямар ч өөрчлөлт оруулаагvй. Хуучин ОХУ-ын Төрийн өмчийн хороо 49 хувийг эзэмшдэг байсан. ОХУ-ын талаас 2008 онд “Ростехнологи” корпорацидаа 100 хувь эзэмшvvлэх шийдвэр гаргасан. Энэ талаарх хоёр Засгийн газрын хэлэлцээр vргэлжилж явсаар өнөөдөр албан ёсоор УИХ-ын тогтоолоор “Эрдэнэт” vйлдвэрийн 49 хувийг “Ростехнологи” корпорацид эзэмшvvлэхийг албан ёсоор соёрхон баталлаа.
-Саяхан “Эрдэнэт” vйлдвэрээс Оросын талд олгогдох ёстой ногдол ашгийн талаар хэл ам яваад байсан. Тэр талаар та ямар тайлбар өгөх вэ?
-За тийм ээ. 2012 оны ногдол ашиг 47 сая ам. доллар нь өнөөдөр ч манай vйлдвэрийн vйл ажиллагаа, хөрөнгийн эргэлтэд байж л байгаа. Бидний зvгээс энэ 47 сая ам. долларыг Оросын тал руу шилжvvлэх гэхээр аль байгууллагынх нь данс руу шилжvvлэх нь тодорхойгvй байсан л даа. Яагаад гэвэл Оросын талын 49 хувийг эзэмшигч нь албан ёсоор тодорхой болоогvй байсан учир бид шилжvvлэх боломжгvй байсан. Харин одоо бол албан ёсны хувьцаа эзэмшигчтэй болсон болохоор энэ асуудал цаашаа vргэлжлээд шийдэгдээд л явна.
-Оросын тал яагаад Төрийн өмчийн хороондоо байсан хувьцааг “Ростехнологи” корпорацид шилжvvлэх болсон юм бол. Нөгөөтэйгvvр өрнөдийн орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавьчихсан байгаатай энэ асуудлыг холбон яриад байх юм?
-Сая УИХ-ын чуулганаар яг энэ асуудлыг ярилцсан. Өрнөдийн орнуудаас ОХУ-д тавьсан хоригийн асуудал “Эрдэнэт” vйлдвэрийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөхөд ямар ч хамаагvй гэдгийг ч ярьж байна. Ялангуяа “Ростехнологи” корпораци болон тvvний Ерөнхий захирал С.Чемезовд тавигдсан хориг арга хэмжээ нь аливаа компанид 50-иас дээш хувийн хувьцаа эзэмшиж байвал тэрэнд хамаарна гэж заасан юм билээ. Тэгэхээр “Ростехнологи” нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байгаа болохоор тэр хоригт хамаарахгvй, нөгөөтэйгvvр “Эрдэнэт” vйлдвэр нь Монгол Улсын хууль дvрмээр ажиллаж байгаа, Монгол Улсын аж ахуйн нэгж учир дээрх хоригт хамааралгvй гэдгийг баталгаажууллаа.
-Оросын талын хувьцаа эзэмшигчид шилжvvлэх 100 тэрбумыг шулуухан гаргаад өгчих бэл бэнчин “Эрдэнэт” vйлдвэрт байгаа юмуу. Дэлхийн зах зээл дээр зэсийн vнэ тасралтгvй унаж байгаагаас шалтгаалан танай vйлдвэрийг нэлээн их алдагдалтай ажиллаж байгаа л гээд байгаа шvv дээ?
-Байлгvй яах вэ дээ. Манай “Эрдэнэт” vйлдвэр жилдээ нэг их наяд төгрөгийн бvтээгдэхvvн vйлдвэрлэн экспортод гаргадаг том борлуулалттай шvv дээ. Vvний хажуугаар бид жил бvр дотоодын болон Олон улсын банкуудаас 100-200 сая ам. долларын зээл аваад тvvнийгээ цаг хугацаанд нь төлж барагдуулаад л явдаг vйлдвэр. Гэхдээ Оросын талын хувьцаа эзэмшигчид төлөх дээрх мөнгийг өнөөдөр ч гаргаад өгсөн байж л байгаа. Банкнаас зээл авсны төлөө “Өө энэ чинь өртэй, дампуурах гэж байгаа vйлдвэр байна” гэж ярьж болохгvй биз дээ. Тэрэнтэй л адилхан зvйл л дээ, энэ 100 тэрбум төгрөгийн асуудал бол. “Ростехнологи” мөнгөө хэзээ авъя гэнэ, бид тэр vед нь ямар ч асуудалгvй гаргаад л өгнө.
-Таныг “Шилэн данс” хөтлөөгvй vндэслэлээр, бас хөрөнгө мөнгө зувчуулсан хэргээр огцруулна гэж яригдаж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ. Ер нь яагаад “Шилэн данс”-аа хөтөлдөггvй юм бэ?
-Хэрвээ би алдаа дутагдал гаргасан, хөрөнгө мөнгө шамшигдуулсан нь тогтоогдох юм бол хариуцлагаа хvлээхэд бэлэн л байна. Гэхдээ “Шилэн данс”-ны хувьд аливаа хуулийг хэрэгжvvлэх журам араас нь гардаг шvv дээ. “Шилэн данс”-ны vндсэн зорилго нь Монгол Улсын төсвөөс санхvvждэг компани, аж ахуйн нэгжvvд, төрийн байгууллагуудад илvv хамааралтай журам, зохицуулалт гэж ойлгож байгаа. Харин төрийн өмчит аж ахуйн нэгжvvд дээр “Шилэн данс”-ыг хэрхэн яаж хэрэгжvvлэх вэ гэдэг аргачлал нь гараагvй байгаа. “Шилэн данс” хэрэгжиж эхэлсний дараа бид Vндэсний аудитын газарт “Эрдэнэт” vйлдвэр болоод өөр бусад хамтарсан vйлдвэрvvд “Шилэн данс”-ыг хэрхэн хэрэгжvvлэх талаар тусгай аргачлал, зааварчилгааг гаргаж өгөөч ээ гэж хvсэлт тавьсан. Vvний дагуу ч Vндэсний аудитын газар Засгийн газарт хандчихсан байгаа. Одоо Засгийн газраас хамтарсан vйлдвэр дээр “Шидэн данс”-ыг хэрхэн хэрэгжvvлэх талаар аргачлал, журмыг гаргаж байж тэрний дагуу “Эрдэнэт” vйлдвэр “Шилэн данс”-ыг хэрэгжvvлээд л явна. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжvvлж байгаа “Шилэн данс”-ыг хэрэгжvvлэхгvй гэж эсэргvvцэх бvдvvн зvрх бидний хэнд ч байхгvй шvv дээ. Гэхдээ Монгол Улсын Vндсэн хуулиар “Олон улсын гэрээ хэлцэл нь Монгол Улсын дотоодын хууль тогтоомжоос дээгvvр байна” гэсэн заалттай байдаг. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр дээр “Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжvvлнэ. Харин шинээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжvvлэхдээ харилцан тохиролцоно” гэсэн байдаг. Тэгэхээр давын өмнө Засгийн газраас Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” vйлдвэр дээр “Шилэн данс”-ыг хэрхэн мөрдөх журмаа л гаргаж өгөх ёстой. Тэрний дагуу бид ажиллах учиртай юм. Тvvний дараа “Шилэн данс”-ыг хэрэгжvvлэх гэж байгаа талаараа Оросын талын хувьцаа эзэмшигчид буюу Советын хурлаар хэлэлцэж баталгаажуулаад хэрэгжvvлж эхлэх ёстой юм. Ер нь бол “Эрдэнэт” vйлдвэр бол ашгийн төлөө ажиллаж байгаа аж ахуйн нэгж шvv дээ. Тийм болохоор бизнесийн нууц гэж тодорхой асуудал байна. Ялангуяа Олон улсын зах зээл дээр өрсөлддөг манай компанийн хувьд тодорхой нууцлалтай байж компанийхаа аюулгvй байдлыг хангаж, ирээдvйгээ найдвартай байлгана л даа. Шилэн байна гээд “Эрдэнэт” vйлдвэр хамаг юмаа ил дэлгээд байж яагаад ч болохгvй. Хамаг нууцаа алдаж, Олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвараа алдаж, шалчийтал унаад өгвөл “Эрдэнэт” vйлдвэрээс гадна Монгол Улс л томоохон хохирол хvлээнэ.
-Ер нь өнгөрсөн оны байдлаар “Эрдэнэт” vйлдвэр аль хэр найдвартай, ашигтай ажилласан юм бэ дээ?
-“Эрдэнэт” vйлдвэр 1978 оноос vйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг монголчууд сайн мэднэ. Тэгвэл өнгөрсөн 36 жилийн тvvхэн дэх дээд амжилтаа 2014 онд тогтоож, бvх төлөвлөгөөгөө жигд давуулан биелvvлсэн. Тухайлбал 29 сая тонн хvдэр олборлож, сvvлийн 12 жилийн турш Монголын татвар төлөгч аж ахуйн нэгжvvдийг манлайлсан амжилтаа давтсан. Орлогын төлөвлөгөөг 200 тэрбум төгрөг буюу 18 хувиар давуулан биелvvлсэн. Дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн vнэ 2013 оныхоос 467 ам. доллараар хямд байсан ч тодорхой vе шаттай арга хэмжээ хэрэгжvvлсний vр дvнд vйлдвэрийн орлого 2013 оныхоос 113.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. 2014 оны жилийн эцсийн байдлаар улсын төсөвт 387.9, орон нутгийн төсөвт 42.8, Нийгмийн даатгалын санд 31.7 тэрбум төгрөг төвлөрvvлсэн байна лээ. Дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн vнэ тасралтгvй буурч байгаа өнөөдрийн тохиолдолд “Эрдэнэт” vйлдвэр бvх талын хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байгаа бөгөөд vйлдвэрээ хөгжvvлэх хэтийн зорилтын хvрээнд Баяжуулах фабрикаа 32-35 сая тонн хvдэр боловсруулах хvчин чадалтай болгох зорилт тавьж, өөрөө нунтаглах хэсгээ өргөтгөсөн.
-Оросын талын хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж байгаатай холбогдон Монголын тал ч “Эрдэнэс МGL”-д хувьцаагаа шилжvvлэх талаар яригдаж байсан. Сая тэр асуудлыг давхар шийдчихэв vv, vгvй юу?
-Сая тэр асуудлыг огт хөндөөгvй. Сая бол зөвхөн Оросын талын 49 хувийн хувьцааг л “Ростехнологи” руу шилжvvлэх асуудлыг л баталгаажуулсан. Манайх бол хувьцаа эзэмшигчийн асуудлыг ерөөсөө яриагvй байгаа. Өнгөрсөн 2013 онд Засгийн газрын 100 дугаар тогтоол гарч “Эрдэнэт” vйлдвэрийн 51 хувийг “Эрдэнэс МGL”-д шилжvvлэх тогтоол нь гарчихсан. Гэхдээ Засгийн газрын 100 дугаар тогтоол Олон улсын гэрээ хэлэлцээрт албан ёсоор хvлээн зөвшөөрөгдөөгvй байсан болохоор хэрэгжилгvй зосчихоод байгаа.
-Ер нь “Эрдэнэт” vйлдвэрийн Монголын талын 51 хувийг заавал “Эрдэнэс МGL”-д шилжvvлэх ямар шаардлага байгаа хэрэг вэ?
-Тэрийг бол УИХ л шийднэ шvv дээ. Засгийн газраас Төрийн өмчийн хороо байх юмуу татан буулгах уу, “Эрдэнэт”-ийн 51 хувийг “Эрдэнэс МGL”-д эзэмшvvлэх vv гэдгийг шийдээд УИХ-аар хэлэлцvvлж батлах ёстой. Хэрвээ УИХ “Эрдэнэт”-ийн 51 хувийг Төрийн өмчийн хороо биш “Эрдэнэс МGL” эзэмших ёстой гээд тогтоолоо батлаад гаргаад ирвэл бид дагаж л таарна. Одоогоор “Эрдэнэт”-ийн 51 хувийг Монгол Улсын Төрийн өмчийн хороо эзэмшиж байна.
-Техникийн шинэчлэл хийхийн тулд багагvй хэмжээний зээл авна гэж байна. Ер нь хэдий хэмжээний зээл авахаар хөөцөлдөж байгаа юм бэ дээ. Ер нь vйлдвэрийн vйл ажиллагаа өнөөдрийн байдлаар ямархуу байгаа вэ?
-“Эрдэнэт” vйлдвэрийн vйл ажиллагаа ямар ч асуудалгvй, хэвийн явж байгаа. Оны эхний есөн сарын байдлаар улсын төсөвт 163 тэрбум төгрөг төвлөрvvлсэн. Саяхан бид Сангийн яам болон Татварын ерөнхий газарт тайлангаа гаргаж өгсөн. Эхний гурван улирлын байдлаар 19 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Татварын дараах ашгаараа есөн тэрбумийн цэвэр ашиг vлдсэн. Оросын талын хувьцаа эзэмшигчийн 100 тэрбум өгөхгvй луу унжиж, тvvнийгээ өгчихвөл “Эрдэнэт” vйлдвэр дампуурах гэж байгаа мэтээр зориудын цуурхал тараах хэрэггvй юм. “Эрдэнэт” шиг хөл дээрээ бат зогссон аварга том vйлдвэр байтугай 10-20 хvнтэй жижиг vйлдвэрvvд ч банкнаас зээл аваад тvvнийгээ эргvvлж төлөөд л ажилладаг шvv дээ. Би тvрvvн хэлсэн. “Эрдэнэт” vйлдвэр бол жилдээ нэг их наяд төгрөгийн бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг Монголдоо толгой цохих аварга том vйлдвэр шvv дээ. Оросын хувьцаа эзэмшигчид төлөх ёстой 100 тэрбум төгрөг бол манай vйлдвэрийн хувьд vнэндээ шалихгvй мөнгө. Тvvгээр далимдуулж миний эсрэг хангалттай гvтгэлэг, дайралт явлаа. Гэхдээ би тэр зэргийн юмнаас айгаад, хулчийгаад байдаг хvн биш. Эхлээд “Эрдэнэт” vйлдвэрийн vйлдвэрлэлийн эдийн засгийг бага ч гэсэн ойлгох хэрэгтэй. Тэгээд дараа нь янз бvрийн юмаа ярих хэрэгтэй л дээ.
-Саяхан л “Эрдэнэт” vйлдвэр 200 тэрбумын алдагдалд орсон гэж хэвлэл мэдээллээр шуугисан. Тэгвэл тэр том тоо хаанаас гараад ирсэн хэрэг вэ?
-Тэр бол цэвэр гvтгэлэг байсан. Зvгээр дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн vнэ унаснаар борлуулалтын орлого 200 тэрбум төгрөгөөр буурсан нь vнэн. Гэхдээ бид хэмнэлтийн горимоороо, бусад vйл ажиллагааныхаа зардлаар улсын төсөвт 10 тэрбумыг нь өгөөд татварын дараах vзvvлэлтээр эхний гурван улиралд есөн тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Хэвлэл мэдээллийнхэн гаргаж байгаа материалынхаа vнэн бодитой эсэхийг хааяа сайн хянаж байгаач ээ л гэж хэлье дээ.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ