Карттай зорчигч үнэгүй дамжина

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажлыг эхлүүлж, нийтийн тээврийн төлбөрийн системийг цахим хэлбэрт шилжүүлсэн билээ.
Тэгвэл төлбөрийн цахим карттай зорчигчид 30 минутын дотор дараагийн автобусанд дамжин суувал нэг удаа үнэгүй байхаар баталсан. Сэлгэн суултын энэхүү хөнгөлөлт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх юм.
Нийтийн тээврийн шинэчилсэн төлөвлөлтөөр маршрутын 30 орчим хувийг өөрчилсөн. Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 75 чиглэлд 1015 тээврийн хэрэгсэл, үүнээс 18 угсраа, 40 троллейбус, 918 их, 39 дунд багтаамжийн автобус үйлчилж байгааг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн танилцуулсан.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ