Нам даралтын зуух дэлбэрч хүн гэмтжээ

Нам даралтын зуух дэлбэрч хүн гэмтжээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны “Тоосго”-ны 9 дүгээр гудамжны ... тоотод иргэн Б-ийн байшингийн галлагааны өрөөнд нам даралтын зуух дэлбэрч хүн гэмтсэн байна.
Энэ тухай дуудлага онцгой байдлын газарт ирсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч ажиллаж, иргэн Б /54 настай, эмэгтэй/ гэмтсэн байсныг ЯТТТ-ын эмчид хүлээлгэж өгчээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ