Ахмед хүү Америкийг орхино

АНУ-ын Техасын “MacArthur” дунд сургуулийн сурагч Ахмед Мухаммед гэгч хүү өнгөрсөн сард өөрийн зохион бүтээсэн электрон цагаа сургууль дээрээ авчрах үедээ цагдаагийнханд баривчлагдсан билээ. Хүүгийн зохион бүтээсэн цагийг тэсрэх бөмбөг хэмээн сургуулийн удирдлагууд андуурч, цагдаад дуудлага өгчээ.
Энэхүү мэдээллийн дараа олон мянган хүн хүүг суллахыг шаардаж, мөн уучлалт гуйхыг хүссэн билээ. Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон, “Фэйсбүүк” хуудсыг үндэслэгч Марк Цукербергийн анхаарлыг татаж, өөрийн гоц авъяасаа олонд гайхуулсан хүү Америкийг орхиж, Катар улсад амьдрахаар болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ.
Хүү өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд зочилж, Ерөнхийлөгчтэй уулзсныхаа дараа дээрх шийдвэрийг гаргасан байна. Тэрбээр Катарын Үндэсний технологийн сургуульд суралцах тэтгэлэг авсан гэнэ. Ахмед өөрийн твиттер хуудастаа “Катар бол гайхалтай газар. Энэ улсын нийслэл Доха хот үнэхээр сурч, боловсроход төгс. Тиймээс би эцэс буцалтгүйгээр явлаа” гэж жиргэжээ.
Энэхүү жиргээний дараа Обама твиттертээ “Чиний шийдвэрийг хүндэтгэж байна. Гэхдээ Америкт үлдсэн бол илүү их талархах байлаа” хэмээн жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ