Японы иргэн Бразилд амиа алджээ

img

Бразилийн Сан Паула хотноо Японы иргэн амиа алдсан тухай “www3.nhk.or.jp” мэдээллээ. Японы иргэн 18 настай Хороши гэгч өнгөрсөн долоо хоногийн эхээр Паула хотноо амьдардаг аав дээрээ иржээ. Тэрээр найзынхаа хамтаар автобусны буудал дээр байхад нүүрээ хар даавуугаар халхалсан гурван этгээд ирж, дээрэмдэхийг санаархсан аж. Буудлын хяналтын камерт хүү гар утас, цаг болон гутлаа гэмт этгээдүүдэд өгөхийг зөвшөөрсөн байна. Харамсалтай нь гэмт этгүүд хүүг дээрэмдсэнийхээ дараа түүний толгой тус газар руу нь гурван удаа буудаж, аминд нь хүрчээ.

 

Японы иргэн амиа алдсны дараа тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе дургүйцлээ илэрхийлж, хэргийг шалгахыг шаарджээ. Бразилийн цагдаа нар гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Энэ онд Бразилд гадаадын 100 гаруй иргэн гэмт этгээдийн хохирогч болжээ.

 

Хэдхэн сарын дараа Бразилд зуны олимп зохион байгуулагдана. Харин олон улсын Олимпийн хороо жуулчин амиа алдсны дараа тус улсын олимп зохион байгуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зэмлэсэн байна.

 

Жуулчид хохирсоор байвал олимп зохион байгуулах эрхийг түдгэлзүүлэх боломжтой гэдгийг олон улсын Олимпийн хороо Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русеффт сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ