Гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатар: Намаас нэр дэвших санал тавибал татгалзахгүй

img

 

МУГЖ, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар хэдхэн хоногийн өмнө МАХН-ын гишүүн болж, намын батлахаа гардаж авсан. Түүнээс намд элссэн талаар нь цөөн асуултад хариулт авлаа.

 

-Яагаад МАХН-ын гишүүнээр элсэх болов. Энэ талаар тайлбар өгөөч?

-Энэ бол иргэн хүний сонголт. Өнөөдөр би Монгол Улсын иргэн учраас аз  жаргалтай айван тайван амьдрах ёстой. Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн эзэмшсэн байх ёстой. Ард түмний аз жаргал Монгол Улсын хөгжил нам гэж явснаар, эрх барьснаар илүү түлхүү хөгжиж байгаа нь хаана байгаа юм. Нам гэсэн нэрийн доор хэдхэн хүний олигархи бүлэг үүсээд, ард түмэн нь ядуу, улс орон нь өрөнд баригдсан, хөгжилгүй ийм л нийгэм байна. Бид үүнийг хүсээгүй. Тиймээс монгол хүний хувьд эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил, ард түмний аз жаргалын төлөө иргэний хувиар санаа зовж байна. Бидний хүсч байгаа нийгмийг аль нам нь илүү түлхүү бодлого төлөвлөгөө, мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа нь чухал. Мөн хэрхэн яаж биелэгдэх итгэл байна гэдэг тал дээр Төмөрбаатар гэдэг иргэн хүний хувьд илүү МАХН-ыг сонгож байгаа юм.

 

-Та олон жил  АН-ын гишүүн байсан байхаа?

-Би 1990-2012 он хүртэл АН-ын  гишүүн байсан. Гэхдээ өнөөдөр нам бус гэж яваа. Эрх барьж байгаа АН юу хийв гэдгийг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. АН ерөнхий чиг бодлого, баримтлалаа алдчихаад байна. Би өнөөдөр үзэл бодлоосоо урваагүй, ухаагүй. Өөрийнхөө үзэл бодлоор МАХН-д элсч байна.

 

-Таныг МАХН-д элсэхтэй зэрэгцэн сонгуульд өрсөлдөнө гэсэн мэдээлэл дуулдаж байна. Үнэхээр нэр дэвших үү?

-Тусгаар тогтнол эрх чөлөө, ард түмний аз жаргалын  төлөө би өөрийнхөө бие, оюун, хөдөлмөрийг бүрэн дүүрэн зориулна. Миний энэ хүсэл мөрөөдлийг МАХН дэмжинэ, ойлгоно  гэж итгэж байгаа. Би зүгээр сул гишүүн байхыг хүсэхгүй байна. Гэхдээ идэвхтэй ажиллана гэхээр заавал УИХ-д нэр дэвшээд юмуу, дүүргийн иргэдийн төлөөлөгч байна гэдэгт гол нь биш.

 

Өнөөдөр Соёлын яамыг аваад хаячихлаа. Соёлд тусалдаг байсан ганц байгууллага Урлаг хөгжүүлэх санг татан буулгалаа. Урлагийг юу ч үгүй болгосон. Урлагийн хүмүүс бор зүрхээрээ явж байна. Гэтэл миний мэргэжил, өөрийнхөө амьдралыг авч явдаг гол зүйл маань жүжигчин. Тэгэхээр би хөсөр хаягдаж байна гэсэн үг. Төр урлагийг дэмжих ёстой гэж хэлээд байхад хөсөр хаячихаад байна. Тиймээс улс төрд идэвхитэй оролцохоос өөр арга алга. Оролцохгүй бол болохгүй байна. Хэрэв намайг итгээд урлагийн ямар нэг удирдах албанд ажиллуулах юм бол би бүх хөлс хүчээ шавхаж ажиллана. Гэхдээ юмыг яаж мэдхэв нэр дэвших санал орж ирэх юм бол үгүй гэхгүй. УИХ-д нэр дэвших нь  юу юм. Намаас санал тавих юм бол нийслэл юмуу Баянгол дүүргийн иргэдийн хуралд өрсөлдөж магадгүй. Татгалзах зүйлгүй.

 

С.САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Durtai jujigchin maani ugshirsen muu Enkhbayariin hoshnog dolooh ni dee Haramsaltai...
2015-10-27
Зочин:
АН-д орохоор зөв байдаг юм уу?
2015-10-27
Зочин:
энэ чинь хүний эрх биз дээ?
2015-10-27
Зочин:
сонин нөхөр үү дээ
2015-10-27
Зочин:
сонин нөхөр үү дээ
2015-10-27
Зочин:
unuudur namin ner hund unaad ireh ued olni tanil urlag sportin hgumuuseer ner hundee usgudug ene uzegdel baisaar l bn gehdee huvsgalt namiig songono gedeg aldaa bailaa ta
2015-10-27
Зочин:
Төмөрбаатар чи одоо болио. Насны бөгсөнд ингэж онигоо болох хэрэг байна уу.
2015-10-27
cxv:
demjij bna
2015-10-27
Зочин:
ee chaavaas morooroo munguu olood idej chadahaa baigaad uls turd orj jujigleh n . Chamaar yahav de , soyliin said boloh yumaa ynz n , sain jujugchin baihaa bodoo uvuu min, 60 nasandaa ta zunuud bna uu
2015-10-27
ха:
улс төрд жүжигчин мундсан биш дээ. ах минь урлагтаа зүтгэ. улс төр таны хийх ажил биш ээ.
2015-10-26
ЗОЧИН:
ЗӨВ Ш ДЭЭ. ХҮНИЙ СОНГОЛТ. ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ТЭНЭГҮҮД КОММЕНТ БИЧИЖ ХҮН МУУЛДГАА БОЛИОД СОШИАЛ-С ЗАЙЛБАЛ ТААРНА. ХУЛЧГАР МАЛНУУД ДАНДАА Л ХҮН МУУЛАХ ЮМ.
2015-10-26
zochin:
MAHN d dandaa l bugs dolooj bgaad az bbal oimsond habchuulagdaad neg gazar orchii l gsn ulsuud shurgalah boljdee
2015-10-26
Зочин:
АН-д орохоор зөв байдаг юм уу?
zochin:
ene odoo eeriigee lag jujigchin ard tumen namaig hundeldeg ged tenegtej bodoj yavdagiin bna sh dee harin ch sain densleh baih shuu eeriigee humuus yu gej boddogiig sain medej avah bolomj garch dee jinhene arkhichin soliotoig ni medeh hun zahaas avaad zendee baidag bhad yooo yana daa hen durtain yu ch hiij bolno gej ardchilal chin bas baidaggui baih shuu soliorchihson ym
2015-10-26
zochin:
za odoo buur ene arkhchin.r dutsan gene ter ni zavharch bgan unen bgan yoooo boliosoi ichij amidarch surmaar ym
2015-10-26
Зочин:
umhii arhichin chamaar uls tur dutlaa yu?muruuruu arhia tsuslaad yvj bai.chamaig ymar teneg ni devshuuleh yum be?
2015-10-26
сандаг:
бөх бол хобби харин жүжигчин бол мэрэгжил мэрэгжилийнхээ ажлыг хийгээд явж байвал монголын урлагт л хэрэгтэй юмсан
2015-10-26
Зочин:
энэ бол зөв үнэлгээ
2015-10-26
зочин:
энэ хүн худалч, хулхи, урвагч, мэдлэггүй, бөгс долоогч бол тэр УИХ-ын гишүүний шалгуурыг бүрэн хангасан л байна шдээ, шалгуураа хангаснаа мэдээд нэр дэвшинэ гээд байгаа юм бусуу?
2015-10-26
Зочин:
энэ бол зөв үнэлгээ
Зочин:
яг яс юман дээрээ дүү Төмөрхуягаасаа муу жүжигчин.Тэхээр муу улс төрч л болно.Тэгээд ч нэг намаас нөгөөд урвасан хүн шударга байж чадахуу
2015-10-26
Зочин:
.
2015-10-26
Зочин:
Сайн аавын нэрийг баастай хутгая гэж шийдсэн бол улс төрд ороорой. Чиний шийддэг асуудал биш шүү. Цэгмид гуайн хүү сайн жүжигчин гэж баярлахаас сайд гэж харах ч үгүй л байх шүү. Дэгтэй байвал зүгээр шүү. Уур хүргэж байж, кноп даруулав даа.
2015-10-26
Иргэн:
За даа хэрэггүй дээ. жүжигчнээ л сайн хийгээд явбал зүгээр бус уу
2015-10-26
zochin:
TSedenbal marshal dargiigaa demjinee.AMJILT HUSIE.CHI SHUU.
2015-10-26
зочин:
Баянсэлэнгээс хойш бүх хүмүүс ингэж боддог болжэээээээээээээээээ
2015-10-26
zochin:
yana a ymar tom ym muruuddug nobsh be gorido chamaig hen songodog ym chi arai bishe
2015-10-26
Зочин:
Яахав дээ дур эзнээ голохгүй. Сонгох сонгогдох эрх нь бгаа хойно үзэг л дээ.
2015-10-26
Зочин:
ЭНЭ ДУРАК ЭНХБАЯРЫН БӨГСИЙГ ДОЛООЛЦВОЛ СОЁЛЫН САЙД БОЛЖ МАГАДГҮЙ ГЭЖ ГОРЬДОЖ ДЭЭ. БАЯНСЭЛЭНГЭЭС БИ ЮУГААРАА ДУТАХ ЮМ ГЭЭД Л ХӨЛӨӨ ХУГАЛЧИХ ГЭЭД ГҮЙЖ ЯВАА. ГОРЬДСОНЫ ЧИНЬ ГАРЗ БОЛЖ АМАНДАА ЭНХБАЯРЫН БААСТАЙ Л ХОЦРОХ БАЙХ ДАА.
2015-10-26
Zochin:
Za estoi hereggui shuu!! Tegj ner turuu sevtuuleed hereggui biz dee. Odoo chadaltai bolovsroltoi, Ekh Orniikhoo tuluu uuriiguu zoliosolj chadakh ulsuud ni deer biz dee.
2015-10-26
Зочин:
Их хуралд худалч, хөрөнгө мөнгө шамшигдуулагч гээд зүсэн зүйлийн хүн шургалсан. Одоо тэгээд жүжигчин л дутаад байна гэнэ дээ
2015-10-26