ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Италид айлчилжээ

img

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Итали улсад ажлын айлчлал хийгээд иржээ. Тэрбээр БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайдын П.Жэнтилони-гийн урилгаар тус улсад айлчилсан юм байна. 

 

Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд П.Жэнтилони, Италийн Парламентын Сенатын танхимын Гадаад бодлого, шилжин суурьшигчдын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга П.Ф. Касини,  Соёлын өв, аялал жуулчлалын яамны Ерөнхий нарийн бичгийн дарга А.П.Реккиа нартай уулзжээ. 

 

Мөн Милан хотод зочилж, "Экспо Милано 2015” арга хэмжээний төв талбайд ”Монголын өдөр" арга хэмжээнд оролцжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ