Хөлөг осолдож, 124 хүн гэмтжээ

img

Хонконгоос Макаог чиглэн явж байсан хөлөг онгоц өчигдөр орон нутгийн цагаар 18.00 цагт Лантау арлын ойролцоо осолдсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Ослоор 124 хүн гэмтэж, эмнэлгийн тусламж авсан хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн байна.

 

Албаны хүмүүс ослоор хүний амь нас эрсдээгүй хэмээн сэтгүүлчдэд уламжилжээ. Аврагчид ослын газар 54 минутын дараа ирсэн байна. Гэрчүүдийн мэдээлснээр “Аврагчдыг ирэх хүртэл зорчигчид онгоцны тавцан дээр байсан. Зорчигчид амьд үлдэхийн тулд нэг нэгнээ тавцангаас шидэхэд ч бэлэн байсан” гэжээ.

 

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм. Хөлгийн ахмад болон эзэмшигч компанийн удирдлагыг шалгаж эхэлсэн байна.

 

Нэг зорчигч “South China Morning Post” сонинд “Гэнэт гэрэл тасрах үед зорчигчид эмх замбараагүй байдал үүсгэсэн. Тэд цугларсан хүмүүс амьд үлдэхийн тулд онгоцны эд зүйлсийг эвдсэн” гэж ярьжээ.

 

“Таван зорчигчийн биеийн байдал хүнд байгаа” гэж “RTHK” сайт мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ