Цахим хөгжлөөр залуужсан өвчин

img

Британийн хэсэг судлаач насанд хүрсэн 2000 гаруй хүнд энэ талаарх судалгааг хийжээ. Тэднээс хийх дуртай зүйлсийнх нь талаар асуусан бөгөөд компьютер тоглоом тоглох, онлайн дэлгүүр хэсэх, олон нийтийн цахим сүлжээг ашиглах /фэйсүүк, твиттер/ гэсэн зүйлс жагсаалтад багтжээ. Энэ судалгаатай зэрэгцээд сүүлийн үед хүмүүс тэр дундаа залуус нуруу нугас үе мөчний өвчин ихээр тусах болсон талаарх судалгаа гарчээ.

 

Нуруу хөшиж өвдөөд гэж хөгшид хэлэх нь хэвийн л байдаг зүйл. Харин одоо нуруу хөшөөд үе мөч өвдөөд гэх залуус олон болсон. Иргэдийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд ажлын чадвартай насанд хүрэгчдийн тэн хагас нь нуруугаар өвдүүлэх зовиураар шаналж байдаг гэдэг нь тогтоогджээ.

 

Харин ийм зовиуртай хүмүүсийн ердөө л 15 хувь нь эмчид үзүүлдэг ажээ. Энэ нь соц үеийн олгой авахуулах, нуруугаар хатгах зэргийг өвчинд тооцдоггүй явж ирсэн хээгүй хэнэггүй сэтэлгээтэй ч холбоотой байх. Гэтэл бидний хааяадаа мэдрээд өнгөрөөдөг нуруу нугасны өвчлөл газар авбал шууд хөдөлмөрийн чадвар алдуулах хэмжээнд хүргэдэг байна. Нурууны дискний өөрчлөлт гэдэг дискний бүрхүүлийн урагдлыг хэлдэг ба ийм өөрчлөлттэй 10, 20 жил явахаар мэдрэлийн суваг нарийсдаг. Гэвч  дискний өөрчлөлт нь нэмэгдэх тусам энэ суваг бага багаар нарийсдаг. Тэгээд нарийссан зайнд мэдрэл дарагддаг. Мэдрэл дарагдаад ирэхээрээ өмнө нь нуруугаар өвддөг байсан бол нурууны өвдөлт нь багасаад хөл рүү нь бадайрч өвдөөд алхаж чадахгүй болдог.

 

Бидний диск гэж ярьж хэвшээд байгаа нурууны мэдрэлийн судас дарагдах өвчин маш залуужиж байгаа талаар эмч нар хэлж байна.  Манай улсын хувьд ийм судалгаа хийгдсэн эсэхийг мэдэхүй байна. Солонгосчуудын хийсэн нэгэн судалгаагаар нуруу нугас үе мөчний өвчлөлөөр эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн 15 хувь нь 15-30 насныхан байгаа талаар мэдээлжээ. Энэхүү өвчний нас залуужсан шалтгааныг эмч мэргэжилтнүүд дараах байдлаар хэлж байна.

 

Эхнийх нь мэдээж тухайн хүний ажил хөдөлмөр эрхлэлтийн онцлогоос болж байгаа. Харин нөгөө нь маш нийтлэг гэж болох үзэгдэл. Сүүлийн үед хүмүүс удаан хугацаагаар смарт утас мөн нотебоок РС-ийг өдөр тутам байнга хэрэглэх болсоноос үүдэлтэй. Энэ үедээ удаан хугацаагаар доошоо харж нуруу хүзүүндээ ачаалал өгөх, мөн байнга хазгай муруй сууснаас нурууны хэлбэрт гажиг өгч энэ төрлийн өвчнөөр залуус өвчлөх нөхцлийг бий болгож байгаа гэдгийг онцолж байна. 

 

Нуруу нуруу үе мөчний  өвчний хувьд бусад өвчинтэй харьцуулахад эмийн эмчилгээгээр үзүүлэх нөлөө бага. Дасгал засал цаашлаад хүндэрвэл хагалгаагаар шийдвэрлэх болдог. Гэвч хүмүүс тэр дундаа монголчууд бид нуруундаа мэс хүргэхэд маш их эмзэглэдэг. Нурууны гажиг үдгэрч мэдрэлийн судас дарсан нөхцөлд хагалгаа хийхийг эрсдэлтэйд тооцдог. Гэвч нурууны дикс болон түүнтэй төстэй өвчнийг эмчлэхгүй бол цааш учруулах хор хөнөөл их. Солонгосын Илсан хотын XXI зуун эмнэлэг энэ талын эмчилгээнд техник технологийн дэвшлийг ашигласан эмчилгээг нэвтрүүлж эхэлсэн нь салбарынхаа анхаарлыг татаж эхэлжээ.

 

Тухайлбал, энэ эмнэлэгт нурууны хагалгааг маш бага зүсэлттэйгээр хийж байгаа юм байна. Энэхүү жижиг дурангийн хагалгаа нь 3-4 см арьсанд зүслэг хийсний дараагаар микроскопоор өөрчлөлт орсон хэсгийг томруулж хараад шууд тэрхүү дисктэй хэсгийг авдаг хагалгаа юм байна. 30 минут орчим үргэлжлээд дуусдаг энэ хагалгааг саяхан болтол 10 гаран эмчийн бүрэлдэхүүнтэй өндөр түвшинд хийдэг байжээ.  

  

XXI эмнэлгийн эмч нар нуруу диксний өвнийг хагалгаа хийхгүйгээр эмчлэхийг зорьж зохих ололтод хүрч байгаа талаар солонгосын телевизээр онцлон ярьжээ.

https://www.youtube.com/watch?v=y9hE0RXhs0A/

 

Гэвч хагалгаанд орохоос илүүтэй нуруу өвдөх болсон шалтаан, тухайн өвчнийг зөв оношлох нь үр дүнтэй эмчилгээг сонгоход тустай байж таарна. Нуруу өвдөөд тэр нь хөл рүүгээ дамжаад эхэлбэл дикс гэж ярих нь их болсон. Гэвч мөн эсэхийг ямар эмчилгээ хийхийг нарийн шинжилгээгээр л тогтоож гаргана.  Солонгос улсын XXI зуун эмнэлэг нь нуруу нугас үе мөчний мэргэшсэн, хагалгааны шилдэг эмч нараар баг бүрдүүлж үр дүнтэй шинжилгээ оношилгоо мэс заслын бус эмчилгээг өндөр түвшинд хийж байгаа талаар дээр дурьдсан.

 

Олон улсын эмчилгээ аялал жуулчлалын "BTMedi" байгууллагын төлөөлөгчийн газраас тус эмнэлгийн нарийн мэргэжлийн тэргүүлэх зэргийн Кан Вон Кү эмчийг Монголд урьж аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд нурууны өвчин зовиуртай хүмүүст үзлэг оношилгоог явуулахаар болжээ.    

 

Нуруу үе мөч тань өвдөж энэ нь диск үү, өөр зүйл үү гэсэн асуудалтай тулгарсан бол та "BTMedi"-ийн Монгол дахь салбарын 7000-9395 утсаар холбогдож энэхүү үзлэгт хамрагдаж болох юм байна.

 

Нуруу өвдсөн л бол диск байх нь хэтрүүлсэн хэрэг ч  нуруу хөшиж өвдөх бол зүгээр л нэг хөгшрилтийн хууч өвчин биш болжээ.    

 

П.Баяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ