Баянхонгор сумын 18 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэв

img

Баянхонгор аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийг аюулгүй газар түр нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Баянхонгор сумын хэмжээнд зохион байгуулжээ.

 

Газар хөдлөлтийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд Баянхонгор сумын найман багийн иргэд болон ХҮДС, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн оюутан сурагчид, нийт 18053 иргэн хамрагдаж, дадлага сургуульд идэвхитэй оролцов.

 

Баянхонгор сумын нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн дуут дохиог долоон байршилд суурилуулж, болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийн аюулгүй газар түр цугларах байршлыг сонгоод байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jenko:
Mundag bn shuu. Busad aimgiin garuud mori naadam gej altsagnaj bhaar iimerhuu surgalt hiigeechee niislel ch bas neg muu setgetsiin uvchtei uvgun nam yariad hutsaj bhaar hund heregtei iim surgalt hiimeer bnaa jenkoo ta hotod ene surgaltaa hiildee
2015-10-26
149.86.187.249-t teneg dagz mini:
chi hol ochij huts ymar ch orond irgedee bolzoshgui ayulaas hamgaalah dasgal surguuli hdeg yum tegj bj garz hohirol baga bna cham shig ni hunees tasraad sansart nissen setgehuigeeree amid garah yum bol orondoo bj bgad uhehgui yu
2015-10-26
Зочин:
Хүйтэнд ингэж сүржигнээдл хойд солонгос бишдээ
2015-10-26