ЗХЖШ-ын дэд даргыг чөлөөлөөгүй

img

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар Зэвсэгт хүчний жанжин штабын /ЗХЖШ/ дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү чөлөөлсөн гэж зарим цахим хэвлэл мэдээлж байна. 

 

Харин энэ тухай ЗХЖШ-ын эх сурвалжаас тодруулахад "Дэд дарга ажлаа хийж байгаа. Тийм тушаал гараагүй. Яагаад худлаа мэдээлэл тархаад байгааг мэдэхгүй юм" гэдэг хариултыг өглөө.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

juk:
banzal hun dee
2015-10-27