11 километр замыг нээлээ

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23, 288 20 дугаар хороодын нутаг, Улиастайн уулзвараас Гачууртын эцсийн буудал хүртэлх 11 километр замын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

 

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

 

Гурван сарын хугацаанд Улиастай-Гачуурт чиглэлийн 11 километр автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг “Үйлсийн зам” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Тус компанийн зүгээс гурван жилийн баталгааг өгч, технологийн эвдрэл гэмтлийг хариуцан ажиллах юм. Харин замын ерөнхий арчлалтыг “Улаанбаатар нэгтгэл”ОНЭААТҮГазар хариуцан ажиллах аж.

Нийт 6,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар засч, шинэчлэгдсэн замын зорчих хэсгийг найман метр болгон өргөсгөж хоёр талд нь хоёр метрийн гүүр, гэрэлтүүлэгтэй болгожээ. Дашрамд сонирхуулахад, дээрх замыг барихад хуучин хучилтын материалыг газар дээр нь боловсруулж суурь болгон ашигласнаараа онцлог хэмээн “Үйлсийн зам” ХХК-ийн удирдлага хэлсэн үгэндээ онцолж байлаа гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Замын чанар туйлын муу байна даа.Хойт чиглэлийн зуслангуудын замыг явж үзлээ л дээ Шарга морьтын гүүрнээс цааш ундуй сундуу дутуу, явган хүний зам гэж үхрийн жимээс ч долоон дор.Замын тэмдэглэгээний цагаан, шар будгийг нялаад л орхиж.Гаднаас зээлсэн бондын мөнгийг хотын удирдлагууд шороотой хутгаж байгаа юм биш үү.Анхны цас орчихлоо.Хандгайтын хар хушуу хүртэл дутуу ажлыг гүйцээх л болтугай.Хийснийхээ хэмжээнд шоудахсан
2015-10-27
Irgen:
Ug n deerhi zamiin archlalt, tseverlegeeg bayanzurkh duureg uuruu hariutsaj bgaa yumsan. Medeeg beltgesen humuus anhaarna biz.
2015-10-27