Хууль зүйн сайд Д.Дорлигжав сэтгүүлчидтэй уулзана

img

10.00 цагт: "Хоггүй гудамж-Хоггүй хороо" болзолт уралдааныг Иргэний танхимд дүгнэж, холбогдох мэдээллийг өгнө. 


11.00 цагт: “Баянзүрх хайрхан”-ын тахилга, Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулагдаж буй “Баянзүрх хайрхан”-ны тохижилтын ажлын нээлтийн арга болно. 


11.00  цагт: MN мэдээллийн төвд дуучин Д.Найдандорж “Хайраар зөөлөрдөг хорвоо” анхны бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд хийх гэж байгаатай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.


11.40 цагт: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн сэхээний тасагт ар гэр, ойр дотныхоо хүмүүсийг сахидаг сахиуруудад зориулсан хүлээлгэ, сахиулын өрөөг хүлээлгэн өгөх арга хэмжээ ГССҮТ -д болно. Утас: 70180139


12.00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ, Эрдэнэс Тавантолгой компанийн үйлдвэрчний эвлэл хамтран цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.30 цагт: "Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл" ТББ-аас байгаль орчин сүйдэж байгаа асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд баримттай мэдээлэл дэлгэнэ.


13.00 цагт: ШУА, Исламын бүгд найрамдах Иран улсын Гадаад хэргийн яамны Боловсрол, судалгааны төвтэй хамтран 13-14 дүгээр зуунд Азийн соёл иргэншил, Монголын Иль хаадын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Японы Токүда сангийн шугамаар Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 5 ширхэг бөөрний аппарат бэлэглэнэ. 


14.00 цагт: “Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэтгэл” нээлттэй хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд болно. 


14.00 цагт: АНУ-н Азийн сан, Авлигатай тэмцэх газар, Нээлттэй Нийгэм Форум, Ил тод байдлыг дэмжих түншлэл болон Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөн ТББ хамтран "Хуулийн хэрэгжилтийн цуврал үнэлгээ" сэдэвт хэлэлцүүлгийг "Нээлтэй нийгэм" форумын хурлын танхимд зохион байгуулна. 


14.00 цагт Нийслэлийн “Тэргүүний өрх, гэр”- ийг шалгаруулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын Б танхимд болно. 


15.00 цагт: Дэлхийн банкны дэмжлэгээр хоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Code4GreenUB” төслийн хүрээнд төслийг хэрэгжүүлэгч “Стартап Монголиа” ТББ болон Дэлхийн банк, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, OIL-Нээлттэй инновацийн Лаб байгууллагууд “Maker’s Week” /Үйлдвэрлэгч буюу Бүтээгчдийн 7хоног/ арга хэмжээ МТҮП-ын 211 тоот танхимд болно.


15.00 цагт: Доктор О.Нямдаваа, зураач С.Чулуунбаатар гарын санаачилсан цуглуулга, бүтээлүүдийн “Монгол Ил Хант улс” үзэсгэлэнгийн нээлт Монгол Төрийн Түүхийн музейд болно. 


15:00 цагт: Хууль зүйн сайд Д.Дорлигжав сэтгүүлч нарыг өрөөндөө хүлээн авч ярилцлага өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ