Р.Бурмаа сайдын шийдвэр олон нийтийг залхаахад хvргэжээ

img

Сvvлийн vед сайд дарга нарын шvдний өвчин болж буй газар нь Дорнод аймаг болчихлоо.
Учир нь УИХ-аар чөлөөт бvс байгуулах 75дугаар тогтоолыг яаравчлан батлуулсан нь халхголчууд төдийгvй олон нийтийг бухимдахад хvргэсэн юм. Тодруулбал, уг тогтоолын дагуу Буйр нуураас Халхгол сумын төв хvртлэх 500 мянган га газарт Чөлөөт бvсийн тухай хууль vйлчилж, нутгийн иргэд зөвшөөрөл авч нэвтрэх, гадны иргэд 30 хоног визгvй зорчих, тэнд vйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжvvд гадаад ажилчдыг хvссэн хэмжээгээрээ оруулж, суурьшуулан амьдруулах хууль эрхзvйн орчин нээлттэй болсон гэсэн vг.


Иймээс уугуул нутгаа хамгаалах иргэдийн хөдөлгөөн улам бvр эрчимжиж, төр засаг шийдвэртэй арга хэмжээ авахгvй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн буйгаа илэрхийлсээр байна. Vvнийг нь хvлээж авдаг нэг ч эрх мэдэлтэн байхгvй байгаа нь харамсалтай. Тэгвэл долоон жийп машин хөлөглөсөн Р.Бурмаа сайд албаны хvмvvсийг дагуулан “Чөлөөт бvс” байгуулах ажлаа танилцуулахаар Халхгол сумын "Ялалт баг" дээр очиход нутгийн иргэд эсэргvvцлийн жагсаал зохион байгуулж, тэднийг хvлээн авах боломжгvй гэдгээ мэдэгдэж vvднээсээ буцаажээ.Ямартай ч уг эсэргvvцлийн хөдөлгөөн одоог хvртэл тус сумын төвд vргэлжилж, 75 дугаар тогтоолоо цуцлахгvй бол манай нутагт хөл тавих хэрэггvй гэх vгийг эрх мэдэлтнvvдэд дуулгасаар байна. Эх сурвалжийн хэлж буйгаар ХХАА-н сайд Р.Бурмаа тэргvvтэй ажлын хэсгийнхэнийг очиход тус сумын 400, 500 иргэн гинжин хэлхээ vvсгэн, эгнээ болж зогсоод эсэргvvцлээ илэрхийлж дотогш оруулахгvй хэмээжээ.


Иргэд “Чөлөөт бvсийг хvчингvй болго” хэмээн цаг гаруй хугацаанд хашгирч эсэргvvцлээ илэрхийлсэн талаар тэд мэдээлж байсан юм. Хамгийн гол нь Халхголын хөрс хэт эмзэг учраас чөлөөт бvсийн ашиглалтын явцад амархан элэгдэж, эргэн төлжихгvй болтлоо доройтох эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хvмvvс хэлж буй юм. Тиймээс тус газарт Чөлөөт бvсийн онцгой дэглэм мөрдөгдсөнөөр нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдөх, гаалийн татвар тэг хувь учраас Монгол Улсын эдийн засагт ашиггvй нөхцөл байдал vvснэ гэх зэрэг олон эрсдэл бий аж. Саяхан Халхгол сумын 1600 гаруй иргэд Чөлөөт бvсийг цуцлуулах тухай өргөдөлд гарын vсэг зурж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хvргvvлсэн.


Тvvнчлэн УИХ-ын 10-аад гишvvн хамтарч, Халхголыг Чөлөөт бvсийн хуулиас “сугалж гаргах” тухай тогтоолын төсөл санаачлаад байгаа. Уг төсөл дэмжигдвэл Халхгол чөлөөт бvсийн тухай 75 дугаар тогтоол хvчингvй болох юм.
Яг vнэндээ манай улс худалдаа, эдийн засгийн дөрвөн чөлөөт бvстэй. Одоогоор Замын-Vvд, Алтанбулагийн чөлөөт бvсийн талаар ихээхэн яригддаг ч Чойр болон Цагааннуурын худалдаа, эдийн засгийн чөлөөт бvсийн талаар мэдээлэл хомс байдаг. Уг нь хоёр хөрштэйгээ чөлөөт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өрнvvлж улсын эдийн засгаа томруулах зорилготойгоор эдгээр бvсийг байгуулж байсан тvvхтэй. Гэтэл энэ зорилго биелэгдээгvй, анхны төлөвлөж байсан мастер төлөвлөгөө зөвхөн хэдэн хуудас цаас төдий зvйл болон хувирсан юм.


Тэгэхээр өмнөх дөрвөн чөлөөт бvсээ айл шиг төвхнvvлж чадаагvй байж тав дахь чөлөөт бvсийг бий болохоор зэхэж Халхгол сумыг бусдын хоол болгоод дуусгах нь лавтай. Өөрөөр хэлбэл, чөлөөт бvс байгуулах нэрийдлээр Алтанбулагт 23 тэрбум төгрөг, Замын-Vvдэд л гэхэд Хятадын хөнгөлөлттэй зээлээр 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж ярьдаг боловч Замын-Vvд хөгждөггvй, харин хэдхэн алхамын цаана байгаа Хятадын Эрээн хот танигдахгvй болтлоо өөрчлөгдсөнийг хvн бvхэн мэднэ.
Тvvнчлэн ОХУ-руу визгvй зорчдог болсноос хойш дуулиан, шуугиан тариад байсан Алтанбулагийн чөлөөт бvс бас л бараа сураггvй болсон.


Уг нь энэхvv чөлөөт бvсийг Ази-Европыг холбосон оновчтой байрлалтай хэмээн тухайн vеийн эрх мэдэлтнvvд тодорхойлж байсан ч өдгөө өөрчлөгдсөн зvйл ч vгvй арваад жилийг ардаа орхичихоод байна. Ямартай ч энэ мэтчилэн гарт баригдаж, нvдэнд vзэгдэх зvйл одоогоор алга байхад дахин “Халхгол” чөлөөт бvс байгуулах шийдвэр тогтоол нь амьдралд нийцэхгvй болоод байна Р.Бурмаа сайд аа.

 

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Buudaa
2015-10-28
T1:
yostoi t1 emee
2015-10-28
Зочин:
Бурмаа ч гэлтгүй төр засгийн эрхмүүдээ өмнөх 23 тарбуман төгрөг, 58 сая мөнгө биш үү. Урд хойд чөлөөт бүсд одоо ямар үйл ажиллагаа явагпаж байнаа. Энэ асуудлаа шийдэж чадаагүй байж ХАЛХ ГОЛООР яадаг байнаа. 761 Та нарын хэн чинь хоосон хоцорчоо вэ. Аль эсвэл цадаагүй байна уу. 75р тогтоолоос Халх голыг сугалсан гишүүдийг 2016 оны сонгуульд дэмжихийг хичээе. Харин 75р тогтоол дэмжсэн нөхөд сансны гарз биздээ. Та нарын аждыг ард түмэн харж хэнэн хэн болохыг мэддэг болждээ
2015-10-28
Зочин:
Энэ бурмаа авгай сайд болсоноос хойш энэ салбар бүр бузартаж дампуурлаа шүү
2015-10-27
Burmaad:
Burmaa boliyoo zugeer muruuruu bjiidaa jil hurehgui hugatsaa uldlee chamd naanaasaa hahuuli avtsiimuu ulairaad bhiimaa ard irged nutgiihan durgui bhad ingej dairah her yu bnaa hahuuli avtsan bolood ulairaad bgaa yum shig haragdlaa
2015-10-27
Зочин:
ийм тэнэг сайд огцрох хэрэгтэй
2015-10-27
zochin:
Burmaa saidaa ta ene ajlaa nen darui zogsooj ard tumnees uter turgen uuchlalt gui
2015-10-27
Иргэн:
Будлиу Бурмаа гадаадаыханд газар зарж АН-ы сонгуулийн санхүүжилт хийх гээд байна уу????
2015-10-27
зочин:
АН-ын бодлого шүү дээ, одоо эдийн засаг унагааж хаячаад бүүр газар нутгийг маань зараад эхэлэх нь л дээ, маанагууд
2015-10-27
Зочин:
ENE TENEG AWGAI MONGOLYG ALNA SHUU!
2015-10-27
алгадах хэрэгтэй:
энэ хүнтэй гудамжинд таарвал нэг сайн алгадна
2015-10-27