Баруун зүгийн нутгаар цас орно

Малчид, тэвээрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, хүйтэн байна.
2015 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд баруун зүгийн нутгаар, 29-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 28, 29-нд зүүн зүгийн нутгаар, 31-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ