Хөлгийн ослоор Британийн иргэд амиа алджээ

img

Канадын Ванкувер хотын Тофино эргийн ойролцоо өчигдөр халим харахаар ирсэн жуулчдыг тээвэрлэж явсан хөлөг онгоц осолдсон билээ. Ослоор хоёр иргэн амиа алдсан бол өнөөдрийн байдлаар амиа алдагсдын тоо тавд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тус хөлөг онгоцонд 27 хүн зорчиж явсан аж. Аврагчид шуурхай ажилласны үр дүнд 18 хүнийг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн юм. Амиа алдагсад бүгд Британийн иргэд хэмээн Канадын талаас мэдээллээ.

 

Ослын дараа дөрвөн хүн сураггүй алга болсон бөгөөд тэднийг эрэн хайсаар байгааг албаныхан мэдээлэв. “Whale Watching 725” хөлгийг эзэмшигч “Vessel” компани 1972 оноос жуулчдад халим үзүүлж, энэ хугацаанд ганц ч удаа осол гаргаж байгаагүй юм. Ослын дараа тус компанийн хувьцааны ханш унаж, цагдаагийн газраас компанийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Хөлөг осолдсон шалтгаан тодорхойгүй байгаа юм. Осол болох үед цаг агаар тогтуун мөн хөлгийн даац хэтрээгүй байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ