Их суудлын хуралдаан ирэх долоо хоногт зарлагдав

img

Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт тооцогдох нөхцөлийг бүрдүүлснээрээ Үндсэн хуулийн  холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан билээ.

 

Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ