Зогсоол дээрээс машинаа хулгайд алджээ

img

Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрны гадна зогсоол дээрээс машин хулгайлсан хэрэг өнгөрөгч бямба гарагт гарчээ.

 

Цагдаагийн байгууллагад дуудлагад ирсний дагуу шалгаж Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд оршин суух хаягтай З /эмэгтэй 24 настай/-гийн “Toyоta Марк-Х” автомашиныг тодорхой оршин суух хаяггүй 27 настай эрэгтэй Н гэгч бусадтай бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. 

 

Уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

машины хулгай монголд цэцэглэсэн шүү дээ:
машин ачдаг журмыг эргэн харах хэрэгтэй нэг нь албан бусаар сайн дурын үндсэн дээр хулгай хийнэ нөгөө нь алдаатай бодлого шийдвэрийн муу үр дүнгийн илрэлээр хэнээс ч айхгүй хулгай хийнэ сүүлтэй сүүлгүй 2 хулгайчтай болсон шүү
2015-10-28