Газар хөдлөлтөөр 345 хүн амиа алджээ
2015-10-28

Афганистан, Пакистан улсад 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн улмаас 345 хүн амиа алдаж, 1800 хүн гэмтэж, 112 хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй тухай “CNN” агентлаг мэдээллээ. Амиа алдагсдын 80 хувь нь Афганистан улсад бүртгэгдсэн бөгөөд өнөөдөр орон даяар гашуудал зарласан байна.

 

Газар хөдлөлтийн уршгаар 10 мянга гаруй байшин, барилга нурж, дахин ашиглах боломжгүй болсон хэмээн хоёр улсын Засгийн газраас уламжлав. НҮБ тэргүүтэй олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хоёр улсад хүнсний тусламж нийлүүлж эхэлжээ.

 

АНУ-ын Геологи судалгааны төв дээрх газар хөдлөлтөөс гадна өчигдөр 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болохыг урьдчилсан мэдэгдсэн билээ. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани өчигдөр газар хөдлөлт болоогүй гэдгийг баталсан байна. Тус улсын Засгийн газар хохирогчдод нөхөн олговор өгөх эсэх нь тодорхойгүй байгаа бол Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф хохирогчдод туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин