Ч.Сайханбилэгээс сайныг хүлээх хэрэггүй

img

“Ч.Сайханбилэгийг огцруулаад сайныг үзэхгүй” гэж бичиж байсан цаг минь саяхан. Гэвч Ч.Сайханбилэг байгаад ч сайныг авчрахгүй нь нэгэнт тодорхой болов. Туйлбартай ганц шийдвэргүй хүнээс, түүний багаас юу ч хүсээд нэмэргүй нь өнгөрсөн хугацаанд тодорхой харагдав.

 

 

Өчигдөр хэлсэн үгнээсээ өнөөдөр буцаж, дорвитой хийсэн ажил, гаргасан шийдвэргүй өнгөрөөсөн цаг хугацаанд Монголын нийгэмд гялтайх ганц ч дэвшил гарсангүй. Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж хий дэмий улиглаж байх хооронд төсвийн алдагдал хэдэн тэрбумдаа хүрч, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ч тэгийг зааж байна.

 

Өөрсдийнх нь дорой, туйлбаргүй, урагшгүй байдлаас нь болж үүссэн энэ бүх хүндрэлийг даван туулах арга нь төрийн бүтцийг цомхотгож, хэсэг бүлгийг халж, нөгөө хэсгийн цалинг хасах байв. Товчхондоо тасрах дөхөж буй бүсээ дахин чангал гэсэн замыг санал болгосон. Олон нийт ч цаашаа харж уйлж, наашаа харж инээж, шийдвэрийг нь дэмжсэн. Хэтэрхий данхайж, илүү зардал ихтэй болсон төрийн бүтцийг цэгцэлж, цомхотгох цаг нь болсон учраас хоногийн хоолноосоо салах хэсэг бүлгийг золиослон байж, дэмжсэн.

 

Гэтэл өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цэгцэлж, төрийн байгууллагуудыг өөрчилж, цомхотгох төслөө эргүүлэн татлаа. Шалтгаан нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх учраас төслөө эргүүлэн татсан гэнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төслөө эргүүлэн татах болсон тайлбартаа “Экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн үнийн уналтаас хамааралтай эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд Засгийн газрын тогтворгүй байдалд орох нь муу үр дагавар үзүүлнэ” гэжээ.

 

Уучлаарай, Засгийн газар тогтвортой ажилласан өнгөрсөн хугацаанд эдийн засагт ахиц гарсан билүү. Экспорт нэмэгдэж, хөрөнгө оруулалт өссөн үү гэж том зүйл асуухаа болъё. Эдийн засгийн эерэг үзүүлэлтийн энгийн үр дүн болох цалин, тэтгэврийн нэмэгдлийг лавлая. Муугаар хэлүүлж, модоор цохиулдаг төрийн албаныхны цалин нэг төгрөгөөр нэмсэн үү. Тэтгэврийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг настнуудад 1000 төгрөгийн нэмэгдэл өгч, баярлуулсан уу. Үнэндээ бол Шийдлийн Засгийн газар байсан, байгаагүйд ялгаа алга.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор нар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна, яамдыг 9 болгоно, дэд сайд нарыг томилохгүй гэж том дуугарахдаа сөрөг хүчний хэлэх үгийг тооцоолоогүй гэж мэлзэхгүй биз. МАН-ынхан Ч.Сайханбилэгийн төслийг дараагийн Засгийн газрын бүрэн эрхэд халдаж буй учраас цомхотголыг ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй. Сөрөг хүчний энэ шахалт Ч.Сайханбилэгийн багийнхны сандал, ширээтэй шууд ярих учраас хуулийн төслөө яаран сандран татсан нь энэ. Нөгөө л нэг туйлбаргүй, бодлогогүй шийдвэрүүдийнх нь нэг.

 

Хор өгчихөөд ерөндөг хайж байгаа хэлбэр нь их өрөвдөлтэй, арга ядсан. “Засгийн газар төрийн байгуулагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албаны зардлыг бууруулах зорилгоосоо ухрахгүй бөгөөд уг асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ажиллах болно” гэсэн өгүүлбэр хуулийн төсөл татах албан бичигт бий. Үндсэн хуулийг хэзээ өөрчлөх юм бэ. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд лав Үндсэн хуулинд өөрчлөлт орохгүй. Угаас энэ УИХ Үндсэн хуулинд гар хүрэхгүй гэдгээ хэлчихсэн. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн төрийн бүтцэд хийх өөрчлөлт цаасан дээр төсөл хэвээр үлдэх нь тодорхой. Цомхотгоно, танана, хална, хасна гэсэн шийдвэр өчнөөн олон төрийн албан хаагчийг хямраасан нь ойлгомжтой. Талхны мөнгөнөөс эхлээд байрны зээлээ яана даа гэсэн зовиур хүн бүрт бодогдож, сэтгэлийн зовлон болсон нь мэдээж.

 

Ч.Сайханбилэгийн багийнхан сандал, ширээгээрээ дэнчин тавиад төрийн бүтцийг эмхэлж, цэгцэлсэн бол тэдэнд том оноо болох байлаа. Энэ өөрчлөлт, таналт алдагдалд орсон төсвийн цоорхойд бүрэн дүүрэн нөхөөс болж чадахгүй ч төрийн байгуулалтад чамгүй дэвшил, зөв эхлэл болох байв. Өнөөдөр ч тооцоолж байгаа сонгуульд нь ч нэмэртэй. Гэвч хэдхэн сарын настай суудал, албан тушаалаа чухалчилж, муу дээрээ муухай, муухай дээрээ улцан нэмлээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газраас сайныг хүлээгээд нэмэргүйг харлаа.

 

Эрх баригчид Засгийн газрыг унагахгүй, цээжээрээ хамгаална гэдгээ тодорхой хэлчихсэн байгаа. Тэгэхээр үлдсэн хугацаанд үлгэн салган ажиллаж, өнөөдөр гаргасан шийдвэрээсээ маргааш буцдаг Засгийн газартай л байх нь. Энэ Засгийн газрын үед эдийн засагт гэгээ татаж, иргэдийн амьдрал дээшилнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй бололтой. 

 

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Асуудал 100 хувь АН-д байгааг хараач сохор хогоо, эсвэл чи хөлсний бичээч үү, эсвэл тэнэг үү
2015-10-29
Зочин:
ялгаа ч үгүй дээ.бас л ховд бас л элбэгдоржийн гар
2015-10-28
зочин:
энэ засгмйн газар хурдан огцорч дараагийн ЕС Р.Амаржаргалыг хурдан тавьж ажиллуулах хэрэгтэй байна. ямарч ажил хийхгуй цаг алдуулаад байна даа. хамгийн муу ЕС байлаа Сайханбилэг. Алтанхуяг Сайханбилэгийн хажууд естой ажилладаг сайд байсан штээ Сайханбилэг байдлыг ойлгоод еерее сайн дураараа огцорчихмоор
2015-10-28
Зочин:
ялгаа ч үгүй дээ.бас л ховд бас л элбэгдоржийн гар
Зочин:
асуудал АН даа баигаа юм биш. харин ч АН болохгүи юмаа ил хэлж ярьж огцруулахаа огцоруулж чадаж баигаа нь давуу тал гэж оилгох ёстои.МАН МАХН Д идэж уусан хүн ан аас зуу дахин их гээд боддчих. ямар саиндаа л энхбаяр аавын хаалга татаж баих билээ? ажил хииж баисан АЛТАНХУЯГИИН засагииг 5 толгоиг хөдөлгөх нэриин дор өөсддөө ашигтаи баидлаар шиидэх гэсэн бүлэглэл унагаж саиханбилэгииг зориуд баярцогт энхсаихантаи хамт засагт шургуулсан баигаа юм. тиимээс асуудал намдаа биш дээгүүр 20 д жил эргэлдсэн нэг хэсэг нөхөд өнөөдриин монгол улсын нөхцөл баидлыг баяжих хувиин сонирхолд ашиглах гэж баигаа нь харагдаж баина.энэ нөхдүүд дотор МАН ын угшилтаи маш олон хүн баигаа. саиханбилэг нэг талаас тэднээс хөлс авна. нөгөө талаас риотинтогоос хөлс авна. тэгээд 5 толгои оюутолгои гацуурт 3 ыг нааш цааш хиих зорилготои хөлснии менежер. тэгэхдээ монгол улсын биш бүлэглэллиин менежер.тиимээс цалин хасна энэ тэр гэсэн мангар төсөв оруулж ирсэн. өөрөөр хэлбэл энэ асуудлууд дээр анхаарал тавих чадвар сэт
2015-10-28
зочин:
Асуудал 100 хувь АН-д байгааг хараач сохор хогоо, эсвэл чи хөлсний бичээч үү, эсвэл тэнэг үү
ха ха ха:
Үхэр монголчууд өөрсдөө хөөрч АН-ыг сонгочихоод одоо мөөрөлдөөд юугаа хийхэв дээ. Хэн та нарыг ийм малнуудыг сонго гэсийн. Хохь чинь гэж энийг хэлдэг юм даа. Арай гэж эдийн засаг нь гайгүй болох нь уу гэхээр энэ хэдэн худлаа шаасанн эрлийз хурлийзуудаа Их хуралд сонгочихоор нөгөөдүүл нь чаддагаараа баахан идэж ууна, өр тавина.
2015-10-28
ЗОЧИН:
Юу ч хийхгүй худлаа ярьдаг ЕСайдтай засаг огцорсон нь дээрээ
2015-10-28
Зочин:
хурдан огцор.цалин бууруулна гэдэг реитинг унагасан төсөв оруулж ирсэн.
2015-10-28
Зочин:
Одоо хурдан огцоруулах хэрэгтэй
2015-10-28
UNEHEER:
HURDAN OGTSOR
2015-10-28
Zovhin:
Zasag ogtsorno geed uls orni tuluu ogt yum hiihgvi yum bna da, bvgdiig ni dvvjilbel taarna
2015-10-28
zochin:
sain bichjee. uneheer Saihanbileg gedeg hun Erunhii said hiiheer chadamjtai hun bish aj. Heterhii tuilbargui bas turshlagagui ni medegdeed bna. Tuunii bagaas hel amand oroogui hun ch alga. Ediin zasgiig saijruulna gej garch irsne ene hun Amarjargaliin chigchii huruund ch hurehgui hun bna. ene hunees odoo sain zuil huleej uls eh ornoo haymraaj bsanaas erthen ogtsruulaad chadamjtai huniig Erunhii saidaar tawij bidnii amidraliig shawar shalbaagnaas tataj gargaj uguuch. Turiinh ni ulgen salgan tegeed tsalingaa tawij bgaa bol huwiin hewshild ajillaj bgaa zaluuchuud amidralaa awch ywhahad uneheer hetsuu bna shuu. Ene buhend Ene zasgiin agzar buruutai. Busee changallaa ged deerdsen uym alga. SAihanbalagiig ogtrsulaya aa. Hongiliin uzuurt gerel asaah huneer ERunhii saidaa tawiay aaa
2015-10-28