Өнөөдөр болох үйл явдлын тойм

09.00 цагт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төв хамтран “Хижрийн 7-8, нийтийн тооллын XIII-XIV зууны азийн соёл иргэншлийн үнэт зүйлс –Гэрэгэ /пайз/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Олон улсын хуралд Исламын Бүгд Найрамдах Ираны улсын эрдэмтдээс гадна Япон, Солонгос, Казахстан, ОХУ, БНХАУ, БНТУ, БНЭУлс зэрэг олон улсын эрдэмтэн, судлаачид оролцоно.
НМХГ-ын хурлын танхимд
09.00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал хуралдана. Тус хурлаар хууль бус ан агнууртай тэмцэх , урьдчилан сэргийлэх хяналт шалгалт"-ын дүн, хууль бусаар ойн дагалт баялаг, мод бэлтгэлт, тээвэрлэлтэнд урьдчилан сэргийлэх хяналт хийсэн тухай, нөөшилсөн даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын тухай хэлэлцэх болно. Утас: 91887887
Эрүүл мэндийн яаманд
09.00 цагт "Ногоон карт" аяны хүрээнд олон нийтээс ирүүлсэн санал болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын дэвшүүлсэн саналыг нэгтгэн танилцуулах уулзалт болно. Утас: 91992047, 96630349, 62263101
НЗДТГ-т
10.00 цагт "Нийслэлийн өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдэд шагнал гардуулна.
МУЗН-ийн төв байранд
10.30 цагт Газар хөдлөлт, үер, ус, гал түймэр гэх гамшиг буюу онцгой байдал үүссэн үед иргэдэд мэдээлэх гурвалсан мэдээлэл дамжуулах сүлжээг Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо " G mobail" компанитай хамтран нээж байгаа талаарх хэвлэлийн бага хурал болно. Утас 99022376
"The Corporate hotel & Convention centre"-ийн 5 давхар дахь Улаанбаатар танхимд
10.30 цагт Нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановын тоглолтын талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал болно. Утас: 88028241
"Монгол ньюс" Мэдээллийн төвд
11.00 цагт "Монгол байгаль дэлхийд ганц" ТББ-аас "Гацууртын орд ба Шантаажлагчид" сэдэвт хэвлэлийн бага хурал болно. Утас: 88399999
МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд
11.00 цагт: Манай улсад 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа "Дэлхийн манлайллын чуулган"-ы талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 99207345, 300995
Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид
11.00 цагт Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,8 сая ам.долларын тоног төхөөрөмж гардуулах ёслол болно. Ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Энэтхэгийн Элчин сайд Сомнат Гош, HMTI компанийн төлөөлөгчид оролцоно. Утас: 91915340, 99017930, 88843030.
Үндэсний мэдээллийн төвд
11.30 цагт УИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох сонгогдох эрхийг 7 зүйл заалтаар зөрчсөн хэмээн үзэж Монголын залуучуудын холбооноос Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаар мэдээлэл хийнэ. Утас: 88020633, 89006688
12.00 цагт “Босоо хөх Монгол” бүлгэмээс “Сентерра Гоулд” компанийн ашиглалтын талбайд 4-5 булш шинээр олдсон талаар мэдээлэл хийнэ.
12.30 цагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
БОНХАЖЯ-ны Хаан танхимд
11.30 цагт "Нээлттэй цаг" уулзалт, ярилцлага тус яамны болно. Уг арга хэмжээнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, ТНБД Ц.Цэнгэл болон яамны бүх газар хэлтсийн дарга нар оролцоно. Утас: 88008075, 99906083
ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд
12.00 цагт "Монгол-Хятадын анхдугаар экспо" арга хэмжээний Мах, махан бүтээгдэхүүний форумд оролцоод ирсэн ХХААЯ-ны төлөөлөгчид болон Мах бэлтгэлийн компаниуд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал болно. Утас 99072224
Чингисийн талбайд
12.00 цагт: Халхгол чөлөөт бүс байгуулах 75-р тогтоолыг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаал болно.
Архивын Ерөнхий газар 1 давхарын сургалтын танхимд
13.00 цагт ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Архивын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй телевизүүдээс тус бүр нэг зураглаачийг хамруулсан сургалт семинар болно. Утас: 70105652
Зам нээнэ
14.00 цагт: ХБНГУ-ын Wirtgen группын SP 500, АНУ-ын Gomaco брэндийн бетон дэвсэгч ашиглан үндэсний үйлдвэрийн цемент, арматур, авто замын бусад материалаар гүйцэтгэсэн Сонсголон чиглэлийн 5.5 км даацын замыг нээх ёслол "Монос"-ын уулзвар дээр болно.
24-р сургууль дээр
15.00 цагт Улсын болон хувийн 760 сургуулийн нийт 7600 залуу уншигчдад "Охидын ухаалаг хөтөч", "Хөвгүүдийн ухаалаг хөтөч" ном гардуулах ёслол болно. Утас: 95858008, 99230127,99054874
АШУҮИС-ийн Оюутны Соёлын төвд
15.30 цагт Монголын резидент эмч нарын Анхдугаар Их хурал болно. Утас: 99070657
Сөүлийн гудамжинд байрлах Peaberry café-д
18.00 цагт Утааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Гадаад болон дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, бохирдуулагчдаас гэр бүл, үр хүүхдээ хэрхэн хамгаалах талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх, хувь хүний ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Агаарын бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?” цуврал сургалт, семинар болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ