Цэргийн ажиллагаанд 2.4 саяыг зарцуулжээ

img

ОХУ-ын Батлан хамгаалах яам Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд өнгөрсөн 30-наас агаараас цохилт өгч эхэлсэн. Дөрвөн долоо хоногийн хугацаанд Оросын тусгай хүчнийхэн хэт даврагчдын 97 хяналтын цэг, 58 зэвсгийн агуулах, 120 алан хядагч бэлдэх хээрийн сургалтын төв, 157 хорогдох байр, 97 амиа золиослогч бэлдэх төв, 4 пуужин тээгч төхөөрөмж, Алеппо хотноо байрлах төв штабын байр, 54 танк, 48 байлдааны машин, 6 пуужин харвагч, 20 их буу, 125 автомашин зэргийг устгажээ.

 

Оросууд өдөр хэт даврагчдын эсрэг “Су-30”, “Су-34” сөнөөгч онгоц ашиглаж, өдөрт 80-120 удаа агаараас цохилт өгч байна. Гэхдээ өнөөг хүртэл Оросууд хэдэн хэт даврагч устгасан болохоо тайлагнаагүй байгаа юм. Тус улсын удирдлагууд Сирид явуулж буй цэргийн ажиллагаанд өнөөдрийн байдлаар 2.4 сая ам.доллар зарцуулсан болохыг нэрээ нууцалсан албаны эх сурвалж “TASS” агентлаг мэдээлжээ.

 

Цэргийн ажиллагаа хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа ч Ерөнхийлөгч В.Путин “Хэт даврагчидтай удаан зууралдахыг хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр цэргийн ажиллагаа энэ оныг дуустал үргэлжлэх гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ