Дайны соривоо эмчлүүлэхээр болжээ

1972 онд дэгдсэн Вьетнамын дайны үеэр тус улсын армийн цэргүүд Транг Банг гэх тосгонд шатаагч бөмбөг хаяж, олон хүний аминд хүрч, гэмтээсэн билээ. Бөмбөг хаясны дараа тус тосгоны иргэд зугтаасан бөгөөд энэ үед ямар ч хувцасгүй есөн настай Ким Пхук гэх охин санамсаргүйгээр зургаа даруулсан юм.
“Шалдан охин” хэмээн олон улсад алдаршсан Ким Пхукийн зургийг AFP” агентлагийн гэрэл зурагчин Ник Атын авчээ. Дэлбэрэлтийн үеэр Ким Пхукийн нурууны арьс нь түлэгджээ. Охин дайны дараа Канадад амьдрах болсон бөгөөд өнөөг хүртэл шархнаасаа болж, тэсвэрлэхийн аргагүй өвддөг байжээ.
Өнгөрсөн сард АНУ болон Канадын арьс, гоо заслын мэргэшсэн эмч нар Ким Пхукт гайхалтай санал тавьж, өнөөг хүртэл дайныг гэрчлэх тэрхүү соривыг нь арилгах санал тавьсан аж. Эмчилгээг АНУ-ын Дерматологийн хүрээлэн бие дааж хийхээр болсон байна. Тус хүрээлэнгийн эрхлэгч, эмч Жон Уэйбол өчигдөр хохирогчтой уулзжээ. Эмчилгээ 7-8 сар үргэлжлэх бөгөөд 1.500-2.000 ам.долларын өртөгтэй ч Жон Уэйбол үнэгүй хийж өгөхөөр болсон байна.
Ким Пхук “Би өглөө бүр соривоо харж, өнгөрсний санадаг. Олон жил надтай нэг бие болж амьдарлаа, энэ сорив. Одоо хагацах цаг боллоо. Би диваажин эсвэл тамын аль нэгэнд очихоороо энэ соривноос салах байх гэж боддог байсан” гэж ярьжээ.
Соривыг лазераар арилгаж, дараа нь нөхөөн сэргээх эмчилгээ хийх юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ