Гишүүний уулзалтад очоод нэгжээ аваарай гэнэ үү

img

УИХ-ын ээлжит сонгууль эхлэхэд тун цөөхөн сар үлдлээ. Ердөө л долоон сарын дараа явагдах ээлжит сонгуулийн бэлтгэлд нэр дэвшигчид хэдийнэ гарчээ.

Тэр тусмаа тойрог тойглох үүрэг хүлээсэн улстөрчдийн хувьд сүүлийн үед байсхийгээд л тойрог руугаа очиж уулзалт зохион байгуулж, бүжгэнд орж танц эргэж, залуу хөвгүүдтэй барилдаж, жаахантай нь зураг авахуулж явна.
 
 

2012 оны сонгуулиас хойш ард түмний намд итгэх итгэл улам суларсан. Сонгуулийн ирц бүрдэхгүй байх нь наад захын асуудал болсон. Түүнчлэн, тойргоос нь сонгогдсон гишүүнийхээ уулзалтад очиж дэмий үгээ барахаас залхдаг болчихоод байгаа юм.

Очиж уулзалт хийлээ ч эргээд үр дүн гардаггүй учраас уулзалт цуглаан руу очиж цагаа барахыг хүсэхгүй нь олон. Тэгвэл эрхэм гишүүд маань сонгогдчдоо цуглуулахын тулд олон янзын арга сэддэг болсон аж. Хуралд нь хүн ирэхгүй болохоор элдвийн урамшуулал хүртэл зарлах болсон гэнэ шүү. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг.

Тойргийнхоо сонгогчидтой уулзах гэж удаа дараа оролдсон ч хуралд нь хүн ирэхгүй учраас арга буюу нэгжийн урамшуулалтай уулзалт зарлажээ. Уулзалтад урилгаа үзүүлээд нэгжээ аваарай гэсэн бичигтэй урамшууллын бичгийг тараажээ. Харин энэ үйлдэл нь олон хүний эгдүүг хүргэж орхиж. Арай ч нэг гишүүний уулзалтад очиж нэгж авахдаа хүрч туйлдаагүй. Ядарсан ард түмнийхээ зовлонгоор тоглож байна хэмээн бухимдсан юм.

Б.Тогтох


 

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Bagahan doromjlooroi
2015-10-29
zochin:
Зайлаасаа муу өмхий хүүрнүүд доромжилж ханахгүй юмаа МОНГОЛЧУУДЫГ...
2015-10-28
Зочин:
Эргүү Эрүүчимэг
2015-10-28
Зочин:
Эргүү Эрүүчимэг
2015-10-28
Зочин:
Эргүү Эрүүчимэг
2015-10-28
Зочин:
Тавантолгойн төслийг гацаасандаа баярладаг тэнэг энэнээс өөр байх уу.Дахиж сонгогдоно гээд сэрүүн зүүдлээд байгаа юм байхдаа
2015-10-28
зочин:
арай ч дээ монголчууд ингэж доромжлуулах гэж утасны компаниудыг ажилгүй болгож байна даа эрдэнэчимэгээс нэгжээ аваарай утас руу нь мессеж бичээд авч болно.
2015-10-28
Зочин:
ARD TUMNEE DOROMJILJ BAIH SHIV,GUILGACHINGUUDTAI
2015-10-28
Зочин:
MONGOLD KHUULI GEJI BAIDAG BOL NAAD SHAR AWGAIGAA ANKHAARALDAA AWAACH , ENE CHI GESEN AWILGALYN NEG KHELBER
2015-10-28