Ирц хүрээгүйгээс хурал хойшлов
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдахаар төлөвлөж байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар хойшиллоо.
Тус байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм.
Мөн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төсөл болон Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байв. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшлов.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ