Өнөөдөр болох үйл явдлын тойм

Гандирс цамхагт байрлах МБҮА-ийн хурлын танхимд
08:30 цагт "Евро стандарт барилгын салбарын хөгжлийн гарц" сэдэвт уулзалт болно. Уулзалтанд Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, ТОСК Ерөнхий захирал Гантулга нар оролцоно. Утас 99266820, 89014093
“Улаанбаатар” рестораны 5 давхар, “Хөх асар” танхимд
09.00 цагт Хүүхдийн төлөө үндэсний газраас "Хүүхэд, гэр бүлийн салбарын захиргааны статистик үзүүлэлт боловсруулах ажлын уулзалт, хэлэлцүүлэг"-ийг зохион байгуулна. Утас: 62263101, 96630349, 91992047
Туушин Зочид Буудалд
09.30 цагт Компанийн Засаглалын Хөгжлийн Төв болон Олон Улсын Санхүүгийн Корпораци хамтран "Монголын Компанийн Засаглалын Чуулган"-ыг 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.Монголын засгийн газрын агентлагуудын удирдлагууд, бодлого боловсруулагчид, төрийн болон хувьцаат компанийн захирал, ТУЗ-ийн гишүүд, олон улсын байгууллагын төлөөллүүд, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцоно.
Мэдээллийн Технологийн Үндэсний Паркт
10.00 цагт “Maker’s Week Mongolia” /Үйлдвэрлэгч буюу Бүтээгчдийн 7 хоног/-ийн арга хэмжээний хүрээнд “Fab lab” буюу “3D принтер”-ийн лаборатори нээлтээ хийнэ. Утас: 99107647
Уул уурхайн яамны хурлын танхимд
11.00 цагт "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурал болно. Уул уурхайн сайд, Газрын тос, Ашигт малтмалын газар, ЭТТ удирдлага оролцоно.
СХД-ийн байранд
11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын холбооны залуус "Үндэсний "Өгөх өдөр"-ийн хүрээнд самар зардаг бяцхан охины аав, ээжийг нь ажилд оруулан, дүүг нь цэцэрлэгт хамруулах болсон тухай мэдээлэл хийн, Зулаа охины гэр бүлд үзүүлж байгаа олон талт тусламжийг гардуулан өгнө. Утас: 88701118
Чингис хааны талбайд болон дүүргүүдэд
11.30 цагт Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан “Их хотын хямдрал-376” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Утас: 88781218, 91040607, 99666553
Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд
11.40 цагт Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол болно. Утас: 88781218, 91040607, 99666553
Чингис хааны талбайд
12.00 цагт: Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа болно. Утас: 88781218, 91040607, 99666553
Соёлын төв өргөөнд
12.30 цагт Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойд зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт болно. Утас: 88781218, 91040607, 99666553
Парад
14:00 цагт Улсын Их дэлгүүр-Цэцэг төвийн уулзвар-Анкарагын гудамж-Чингисийн талбай гэсэн маршрутаар Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойд зориулсан парад болно. Утас: 88781218, 91040607, 99666553
МЗХ-ны Залуус танхимд
16.00 цагт: Нийслэлийн өдөрт зориулсан "Мэдлэгээр цангасан оюун ухаан" лекц болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ