МАХН Засгийн лайг хуваалцана шүү
2015-10-29

Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэр дундаа Д.Тэрбишдагва гишүүн   Засгийг орлого олохгүй байна хэмээн шүүмжилж, улс төрийн зориг гаргаад сонгуулиа эртхэн явуулбал ямар вэ? хэмээн парламентыг тараах асуудлыг ч хөндөж байв.  Үүнийг  сонсож суусан гишүүн Ц.Нямдорж “МАХН Засаг барьж байгаа. Дөрвөн жил хамт Засаг барьсан. Засаг барьж байгаа нам нь Засгийн газраа шүүмжлээд байгаа нь сайн. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар Засгийн газар шүүмжилж байна. Засгийн газарт улстөрийн ямар ч дэмжлэг алга. Тиймээс дараагийн алхамаа хийх хэрэгтэй. Ч.Улаан Сангийн, Д.Тэрбишдагва Шадар сайд байсан. Машиныг нь унаад давхихаараа дэмжээд унахаараа шүүмжилж болохгүй. Засгийн газрын гай ланчигийг хоёрыг хуваалцана шүү. АН хөгийн нам, МАХН яг адилхан хөгийн” хэмээн  хоёр намыг  хооронд нь хатгахаа мартсангүй.   Үүнд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Ц.Нямдорж гишүүн МАН-ыг хөгийн гэж хэлэхгүй л дээ. Энэ парламентад суугаа аль ч нам Засгийн газарт тодорхой хэмжээгээр байсан шүү” хэмээн хариу барив.

 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ёстой зөв хэлжээ ХӨГИЙН гэж
2015-10-30
Зочин:
гурвуулаа л хүлээнэ. та нар 25 жил энхбаяр гончигоо хоёроор удирдуулаад монголын төрийг самарлаа. одоо зайлуулах цаг болсон.
2015-10-29
Зочин:
МАН ч бүр ялгаа байхгүй хуваалцах ёстой 4 жилийн 1 жил нь МАН-д хамаатай биздээ
2015-10-29