Цалин хасах асуудал хөндөхөд гишүүн Н.Энхболд “Бидний цалин жоохон шүү дээ” хэмээж байсан бол “Цалин хасахгүй байх МАН-ын бүлгийн саналыг би дэмжиж байгаа. Та нарын зөв” хэмээн Д.Ганбат гишүүн АН-ын бүлгийн зарчмаасаа зөрж дэмжсэн юм. Харин гишүүн Ч.Хүрэлбаатар:
-3.6 саяас 12 сая төгрөгийн цалинтай хүн байна. 9 гишүүний цалин нийлээд 12 сая төгрөг. Хөрөнгө оруулалт гээд нэмэгдээд орж ирж байна. Хэрвээ нэмэхээр байгаа бол бүгдийг нь нэм. Ажлын хэсэгт орсон гэдэг ч юм уу бусад шалтгаанаар цалин нэмээд төсвийг жонхуу болгоод байна хэмээлээ. Тэгэхээр 12 сая төгрөгийг 9-д хувааж тоо бодохоор нэг гишүүний дундаж цалин гарах нь ээ.
Н.Нягт
Уншиж байна |