Ашигт малтмалын 10 талбайд тусгай зөвшөөрөл олгожээ
2015-10-29

АМГ-аас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 538 тусгай зөвшөөрлийг шинээр олгожээ. Мөн тусгай зөвшөөрөл олгох боломжтой 562 өргөдөлд холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар бэлтгэж байгаа аж.

 

Энэ сард ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох 4 удаагийн сонгон шалгаруулалт явуулжээ. Ингэснээр ус, газрын тос, цацраг идэвхит болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн  хайгуул хийх 10 талбайд зөвшөөрөл олгосон байна. Уг шалгаруулалтыг 37 талбайд зарласанаас одоогийн байдлаар 16 талбайд аж ахуйн нэгжүүдээс санал ирүүлээгүй байгаа аж.

 

Мөн шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох 7 удаагийн сонгон шалгаруулалтыг жилийн хугацаанд  зохион байгуулсан. Босго үнийг баталгаажуулсан нийт 50 талбайд сонгон шалгаруулалтыг зарлан явуулснаас 42 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.Үүнээс 35 нь өмнөх эзэмшигч нь авч, 7 талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинэ эзэмшигчид олгожээ.

 

Энэ сарын 14-ний өдөр 9 талбайд сонгон шалгаруулалт зарласан. Саналыг ирэх сарын 18-ны өдөр хүртэл хүлээж авч дүнг танилцуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин