Н.Батцэрэг: Манайх агаарын бохирдолгүй улс

img

“Сайдын цаг” уулзалтад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцож мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Миний бие сайд болсноосоо хойш хэд хэдэн зүйл дээр голлон ажиллахаар төлөвлөж байна. Монгол орны ой, ойн нөөц, байгалийн нөөцийн дагалдах баялагтай холбоотой хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа. Мөн ойн нөөц нийт газар нутгийн найман хувийг эзэлдэг. Үүнийг хүн амын тоотой харьцуулж үзвэл ойн нөөц хангалттай байна гэж болно. Ой гэдэг бол экосистемийн хувьд өндөр ач холбогдолтой боловч нөгөө талаараа эдийн засгийн хөгжлийн нэг тулгуур юм. ХБНГУ-ын парламентад олон удаа сонгогдож байсан, ойн чиглэлээр мэргэшсэн нэрт доктортой уулзсан. Түүнтэй хамт ХБНГУ-ын Ойн нөхөрлөлүүдийн холбооны Ерөнхийлөгч хамт явж байсан. Тэд, “Германы ойн нөөц Монголын ойгоос их биш. Бид ойгоосоо жилд 138 тэрбум еврогийн ашиг олдог” гэж хэлсэн. Тэгэхээр Монгол 138 тэрбум биш юмаа гэхэд 10 тэрбум еврог ойн менежментээс босгох бүрэн боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс надад зөвлөсөн. Тэгэхээр энэ ажлыг хэрхэн эхлүүлэх вэ гэдгээ тооцоолох хэрэгтэй. Нэн тэргүүнд 2016 оны хавраас ойн цэвэрлэгээг шинэ шатанд гаргах ёстой. Улсын хэмжээнд 1200 орчим Ойн нөхөрлөл ажиллаж байгаа. Гэвч мэргэжлийн байгууллагын хэмжээнд ажиллдаг газар тун цөөхөн. Тиймээс эдгээр байгууллагуудыг мэргэшүүлэх, дадлагажуулах ажилд анхаарах болно. Мөн ойн чиглэлээр ХБНГУ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэх шаардлагатай.

 

Мөн усны бодлого, татвар хураамжид анхаарах ёстой. Өмнөх долоо хоногт Усны бодлогын үндэсний хороо байгуулагдсан. Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа, аж үйлдвэрийн салбар хөгжиж эхлэх гэж буй манай орны хувьд усны бодлогоо маш сайн боловсруулах ёстой. Гүний усны хэмжээ, нөхцөл байдлыг нарийвчлан судлах ёстой. Ялангуяа Улаанбаатар орчмын гүний усны нөөц хомсдож, зарим газраа хасах блансад хүрсэн. Тиймээс Тэрэлж орчимд томоохон усан сан байгуулж, шинэ эх үүсвэртэй болох шаардлагатай байна. Тусгай хамгаалалттай газар нутгийг хөгжүүлэх, менежмент хийх ажлыг хөгжүүлнэ. Одоогийн байдлаар нийт газар нутгийн 17.4 хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байна. Ойрын үед 4-5 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар бэлтгэж байна. Тухайлбал, Ноён уулын 11 мянган га газрыг тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байна. БОНХАЖЯ-наас ойрын жилүүдэд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавьсан. Миний ажиллах хугацаа бага тул энэ хэмжээг 20 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байна. Энэ намрын УИХ-ын чуулган дуусахаас өмнө энэхүү асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авбал тэнд зөвшөөрөл авсан зургаан компанийн лицензийг цуцлах асуудал яригдах байх. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Ноён уулыг тойрсон маргаан сүүлийн хэдэн жил яригдлаа шүү дээ. 50 тонн алтны нөөцтэй орд газарт нинжа нар дайрч орсон гэх мэдээлэл ирсэн. Тус газар нөхцөл байдал хүндэрч байгаа тул түүхэн олдворыг хэрхэн хамгаалах тухай асуудал үүссэн. Археологийн олдвор, соёлын өв, Хүннүгийн булштай газрыг, олдох хэсэг газрыг улсын тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэж улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төсөл өргөн барьсан байгаа. Дөрвөн хайгуулын, хоёр ашиглалтын лиценз олгосон байгааг цуцлах болов уу. Ийнхүү цуцлахдаа тус компанийн гаргасан хөрөнгө оруулалтыг төр буцаан олгох байх. Гэхдээ төсөв хүнд байвал адил төстэй орд газар сольж өгөх боломж бас бий юм.

 

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар ажил хийгдэх бол. Төсөв хасагдсан гэж байсан.

 

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдол хамгийн өндөртэй байгаа Дархан, Эрдэнэт, Арвайхээр, Мөрөнгийн Засаг дарга нарыг тус хорооны гишүүн болгосон. Мөн бүх шатны ИТХ-ыг ямар нэгэн хэмжээний санхүүжилтийг батлах тухай чиглэл өгсөн. Үндэсний хэмжээнд аваад үзвэл манай улс харьцангуй агаарын бохирдолгүй улс шүү дээ. Арабын хаад хүртэл манай улсад ирж амрахдаа “Нойр сайн авлаа, агаар нь сайхан юм” гэж ярьж байна лээ. Агаарын бохирдлыг үүсгээд байгаа 3200 нам даралтын зуух, 130 орчим мянган яндан, 400-гаад мянган машин агаарын бохирдол төлж байгаа шүү дээ. Энэ асуудлыг хэрхэн зөв зохицуулах вэ гэдгийг нарийвчлан ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй байна.

 

-Агаарын бохирдолтой тэмцэхэд утаагүй зууханд түлэх боловсруулсан түлшийг энэ жил иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох боломж бий юу?

-Улсын төсөв хүндэрч, орлого орж ирэхгүй байгаатай холбоотойгоор “Цэвэр агаар сан”-гийн мөнгөн хөрөнгө орж ирэхгүй, өртэй ажиллаж байна. Иймээс өмнө нь олгож байсан урамшууллыг олгох боломжгүй. Уг нь бол тус зуух нь хагас боловсруулсан түлш шаардаж байгаа ч санхүүгийн байдлаас болоод иргэд түүхий нүүрсээ түлэх болоод байна.

 

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ямар ажил хийгдэх вэ?

- Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн гурван тулгуурт эдийн засагтайгаар хөгжих зорилго тавих ёстой. Энэ үүдээс валютын урсгалын гол хөшүүрэг болсон аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах шаардлагатай байгаа. Аялал жуулчлал салбар зогсонги байдалд орсон байна. Хэдэн аялал жуулчлалын гэр баззаас өөр амрах газар бараг байхгүй. Жуулчдад борлуулах бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл цөөхөн байна. Томоохон буудлууд жуулчдын захиалга авч чаддаггүй, орон нутгийн нислэг жигд бус, жуулчдын сонирхож буй зүйлсийн талаар гаргасан судалгаа, статистик бага байна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Н.Батцэрэг Манайх агаарын бохирдолгүй улс,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,биднийг доромжилж байна, энэ муу ац, агаарын бохирдлоор өвчин тусаж, архаг өвчтэй болж, ураг гажиж, эрт төрж, зовлонд ард иргэд нэрвэгдэж байх ад энэ муу мал одоо юу яриад байна аа, ийм бүдүүлэг муухай хогнуудыг бид дахин сонгосоор байх уу,
2015-10-30
Zochin:
Ugaartaj uheh gej baihad yu gej hudlaa shaagaad baigaa mahan tolgoi ve icheech novshoo
2015-10-30
Зочин:
Энхбаярчуудаас өмхий хүрэн ч зугтана даа
2015-10-30
зочин:
ене. угнийх. нь. телее. огцруулж. зайлуулья
2015-10-29
адсага:
Үнхэлцэг хагаравч тогоон дотроо гэдэг юм, ингээд байн байн зарлаад байсдан нь дээр. Агаарын бохирдолтой гээд ОУын байгууллагад ѳѳрсдийгѳѳ тэнэг хүмүүс л барьж ѳгдѳг байх, доод тал нь 600 сая долл. торгуультай, ядарсан тѳсѳв татварын мѳнгѳнѳѳс л гарна Харин бохирдлоо дотроо сайхан яриад шийдэх нь чухал Монгол үхэр ѳвчтэй гээд хичнээн зарлалаа, одоо хар мах авах улс хужаагаас ѳѳр алга боллоо
2015-10-29
монголчууд:
ёстой харах нүд нь сохор,үнэрлэх эрхтэн нь бөглөрсөн битүү хамартай мэдрэл муутай хулгайч вэ.3-н сая иргэнээ багахан доромжилоорой чи. Хотын өмхий үнэр,утаа,тоос шороогоо яах гэсэн хөлдүү мал вэ.
2015-10-29
Зочин:
Хуцаж унгадаа гена матар минь
2015-10-29