Хямралтай хямдрал

img

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Нийслэлийн баярын өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Ойн баярын хүрээнд уламжлал болгон зохиогддог “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд болж байна. “Г.Алтанцэцэг та гулууз мах хожлоо. Танд баяр хүргэе”...Чингисийн талбайд очиход хамгийн түрүүнд тод сонсогдсон үг бол энэ. Хүмүүс хямдарсан бараа гэхээсээ илүү хонжворт сугалааг ихэд сонирхож байгаа харагдлаа. Үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуй нэгж компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн тохиолдолд сугалаа тарааж байв. Тухайлбал “Мах импекс” ХХК-ийн бүтээгдэхүүнээс авснаар, компанийн мах махан бүтээгдэхүүний шагналтай сугалаанд оролцох эрхтэй болох аж. Мөн “Чансаа” гутлын дэлгүүр хамгийн том хонжворыг зарлаж “Стима” маркийн автомашины эзнийг тодруулахаар болжээ. Зарим хүмүүс дотор нь сууж, зургаа авахуулж харагдана. Нөгөө нь “Аз байвал ёоз хүүгээр гэдэг биз дээ. Сугалаад үзэх үү” гэж эхнэртэйгээ зөвлөлдөж зогсоно. Чингисийн талбайн голд зогсоосон “Чансаа” гэсэн улаан бичигтэй энэ жижиг машин хэн хүний нүдийг эрхгүй хужирлаж байв. Гадаа хүйтэн ч талбайд олон хүн цуглажээ.

 

Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаанд “НБЦ”-ийн өндөг борлуулалт ихтэй байсан бол энэ жилийн хувьд Монгол ноос, ноолуур, сарлагийн хөөврөөр хийсэн өмд цамц, малгай болон 30 хувийн ноолууран хөвөн даавуун материалтай бүтээгдэхүүний худалдаа эрэлт ихтэй байна.

 

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд  “Ноос ноолуурын холбоо”,  “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Янмал” ХХК, “Өгөөж чихэр боов” ХХК, “НБЦ”, “Сувд бадмаараг” ХХК зэрэг 100 гаруй аж ахуй нэгж оролцож байгаа юм байна.

 

Арьс ширний үйлдвэрийн  холбооны “Дархан нэхий” компанийн  асарт орж гутал сонирхлоо. Захын гуталны үнийг асуухад “120 мянган төгрөг” гэнэ. “Хямдарсан үнэ нь үү” гэхэд “Наана чинь байгаа гуталнууд бүгд үндсэн үнээрээ зарагдаж байгаа. Энэ /жижигхэн хар гутал заав/, “Тэр захад байгаа бор гутал” хоёр л 85-аас 69 мянган болж хямдарсан” гэв.

 

 

“Оролцож байгаа байгууллагууд бүх бүтээгдэхүүнээ хямдралтай худалдаална гэл үү? Олон дундаас ганц нэгийг нь л хямдруулна гэл үү” гэж хэсэг бодлогширлоо. “Дархан нэхий ХХК” Нийслэлийн өдрөөр бүтээгдэхүүндээ 20-60 хувийн хямдрал үзүүлнэ” гэж Арьс ширний үйлдвэрийн гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэдэн өдрийн өмнө хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан. Гэтэл бодит байдал дээрээ ийм байв.

 

 

Ноос ноолуурын холбооны “Мөнх кашмери” ХХК-ийн ноолууран цамцнууд 15 мянгаар худалдаалдаг бол өнөөдөр 12 мянга болж хямдарчээ. “Алтан тариа” нэгдүгээр гурил 24 мянгаар худалдаалагддаг.  Энэ өдөр 22 мянга 250 төгрөгөөр борлуулагдаж байв. Бараа, бүтээгдэхүүнүүд дунджаар 1000-50 мянган төгрөгөөр хямдарчээ.

 

 

Өнгөрсөн жилийн хямдралтай худалдаанд оролцсон аж ахуй нэгжүүд 200 гаруй сая төгрөгийн хямдралтай худалдаа үйлчилгээ үзүүлсэн тухай Улаанбаатар хотын захирагчийн албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа хэлж байсан. Харин энэ удаагийн “Их хотын хямдрал 376” үзэсгэлэн худалдаанаас хэдэн сая төгрөгийн хямдрал үзүүлсэн бол. Зарим иргэн 70 хүртэл хувиар хямдрал үзүүлнэ гээд байсан чинь худлаа л байна ш тээ. Нөгөө хямралтай үеийн хямдрал гэдэг нь л энэ байх даа гэж байлаа.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Дархан нэхий чинь УБ-ын компани биш биз дээ
2015-10-29
Zochin:
Dalhii dahind Sale gedeg chin sale shig yum baidag yum, chadahgui bol bitgii hudlaa shoudaach
2015-10-29
Зочин:
yag zov. ehleed bolomooj hangaad daraa ni humuus ayandaal hudalfdaa hiine sh de. Bi ochson humuus mashin tavih gazar algaa geed haraalaa ursgaad yavaad ogch baina lee
2015-10-29
Зочин:
Үхснийх нь хямдрал Зөндөө талбай сул байхад машин зогсоохгүй, зогсоол байхгүй. Баахан цагдаа аваачаад тэд хийх ажилгүй юм уу. Хүн юм худалдаж авахыг хараад байж байгаа юм уу хаашаа юм. Хаана зогсож үйлчлүүлэх юм бэ? Хүмүүс юм авмаар байсан ч машин зогсоохгүй байгаа болохоор яваад өгч байна. Тэнэг саарал үст үмхий ҮҮЛ эхлээд ард иргэдээ худалдаа хийх боломж, ая тухтай байдлыг хангаад дараа нь хямдралаа зарлаач тэнэгээ. зогмох талбай зөндөө л байна. Талбайн урд эсвэл хажуу талд түр зогсоод юмаа аваад шарч болно ш дээ. Ийм л тэнэг УБг удирдаж байна шүү дээ
2015-10-29
Зочин:
yag zov. ehleed bolomooj hangaad daraa ni humuus ayandaal hudalfdaa hiine sh de. Bi ochson humuus mashin tavih gazar algaa geed haraalaa ursgaad yavaad ogch baina lee