Цас орно

img

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

 

2015 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв:  

31-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 31,1-нд Алтайн уулсаар, 2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хагаст хүйтэрнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ