С.Баярцогт хуулийн төслийг өргөн барив

img

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив.

 

 

Эдийн засгийн хүндрэлийн үеэр нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн стандартыг зохих түвшинд хадгалах, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг хүссэн. Уг хүсэлтийн дагуу Азийн хөгжлийн банк “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд  санхүүжилтийг 2015-2016 онуудад бодлогын матрицын хэрэгжилтэд үндэслэн олгох талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

 

 

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн хоёр дахь шат нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хөрш орнуудын өртөг багатай, бүтээмж өндөртэй үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн, байгальд хоргүй үйлдвэрлэл зэрэг онцлог чанарыг брэнд болгон сурталчилж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээд гаргах боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Төслийн эхний шат амжилттай хэрэгжсэн учир хоёр дахь шатыг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зээлийн шугам, Малчдын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Компаниудын маркетинг, техникийн чадавхийг сайжруулах, Монголын бүтээгдэхүүний брэндийг хөгжүүлэх зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITY:
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
2023-09-22
Hyyhed:
Za bas yo sedeedyo hiih geed bn Dornodiig l zarah gej bn daa
2015-10-31