Г.Мэнд-Ооёог “Чингис хаан” одонгоор шагнана
2015-10-30

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод хүртээхээр болжээ. Одонг “Монгол бахархлын өдөр” өдрөөр гардуулах юм байна.

 

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод байгаа билээ.

 

“Чингис хаан” одонгоор:

 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

Ерөнхий сайд асан Д.Содном нарыг шагнаж байжээ. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Чингэс хаан -ны одон гэж хашилтанд хийсэн байхыг бодоход ИХ ЭЗЭН -тэй хамаагүй болтоо юм, гэхдээ л гадна дотны, хүмүүс нөгөө л ИХ ХААН нь л гэж ярина шүү дээ.
2015-10-30