Ш.Баасанбаяр: Өдөр бүр хадгаламждаа 2000-20 000 төгрөг нэмдэг

img

 

Бидний өдөр тутмын амьдралд их бага ямар нэг хэмжээгээр мөнгө эргэлдэж байдаг унаанд суухаас эхлээд өдрийн хоол идэх, хүнсээ авах, хүүхдүүддээ халаасны мөнгө өгөх, хааяа найзуудтайгаа нийлж суух зэрэгт мөнгө урсаад л байдаг. Орлого нэмэгдэхийн хэрээр зардал өсч, автобусаа таксигаар сольж, ресторанд хооллох зэргээр өөрөө ч анзааралгүй хэрэглээ өсч, үрэлгэн болсон байдаг.

 

Эргээд харахад та 2 жилийн өмнө олдог байсан орлого 2 дахин нэмэгдсэн ч түүнээсээ хуримтлуулж базаасан зүйл харагдахгүй байна уу?

 

Хуримтлал үүсгэхэд заавал их мөнгөтэй байх нь чухал бус бага гэлтгүй мөнгийг хадгаламждаа нэмж, хуримтлал бий болгох нь чухал юм.

 

Төрийн банкны харилцагч Ш.Баасанбаяр нь Барс худалдааны төвд ачигчаар ажилладаг, тогтмол цалингийн орлогогүй хэдий ч өөрийнхөө олсон орлогоос 4 жилийн турш өдөр бүр 3.000, 5.000, 8.000 төгрөг заримдаа 20.000 төгрөгийг хадгаламждаа хийдэг юм. Мөн банкнаас хүү бодож өгдөг гэж бодохоор Ш.Баасанбаярын хадгаламжийн дүн нэлээдгүй өндөр болжээ. Энэ хуримтлуулсан мөнгөө шаардлагатай үедээ эрүүл мэнд болон хэрэгтэй зүйлдээ зарцуулсаар ирсэн байна.

 

Төрийн банкнаас Дэлхийн хадгаламжийн өдрийг тохиолдуулан харилцагч Ш.Баасанбаярт Санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай, өөрийн зорилгынхоо төлөө үнэнч туушдаа байхад үлгэрлэж байгаад талархан хадгаламжийн дэвтэрт нь орлого нэмж урамшууллаа.

 

Мөн энэхүү Дэлхийн хадгаламжийн өдрийг тохиолдуулан Төрийн банкнаас нийт харилцагчиддаа “Захиалгат шилжүүлэг” үйлчилгээг санал болгож байна. Захиалгат шилжүүлэг үйлчилгээ нь таны цалингаа авдаг, тэтгэвэр ордог, орлого зарлагаа хийдэг данснаас тань сар бүр, 7 хоног бүр, өдөр бүр гэсэн давтамжтайгаар таны хуримтлалын данс руу мөнгө шилжүүлэх үйлчилгээ юм. Та энэ үйлчилгээнд нэг л удаа бүртгүүлсэн бол банк цаашид таны шилжүүлгийг хугацаанд нь тогтмол шилжүүлэхээс гадна Захиалгат шилжүүлэг үйлчилгээнд ямар ч хураамжгүй бүртгэж байгааг дуулгахад таатай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yaag zuv.:
iim l humuusiig demjih ni zuv.
2015-10-30
tyun:
энгийн зүйл аугаа байдаг
2015-10-30
гоё:
мундаг юм аа урам өглөө
2015-10-30
Зочин:
Хүнээ олж урамшуулсан байна ш дээ. Баяр хүргэе!!!!
2015-10-30