Цагдаагийн албаны зөрчлийн 70 хувийг дотоод хяналтаар илрүүлсэн

img

ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Н.Батзогсохоос цөөн зүйл тодрууллаа.

 

-Дотоод аюулгүй байдлын газар ямар үндсэн чиг үүрэгтэй вэ?

-Цагдаагийн албаны хуульд тус нэгжийн чиг үүргийг “Дотоод хяналт-аюулгүй байдлын нэгж энэ хуулийн 13.2-т заасан чиг үүргийн хүрээнд алба хаагч, бусад ажилтны үйл ажиллагаанд төр, байгууллага, хувь хүний нууцын хамгаалалтад хяналт тавих, тэдгээрийн хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, судалгаа хийх, цагдаагийн алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг мөрдөн шалгах, шийдвэрлүүлэх зэргээр байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангана” гэж заасан.

Өнгөрөгч 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс цагдаагийн албаны хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан уг хуульд заасанчилан дотоод хяналт аюулгүй байдлын нэгжийг өргөтгөн зохион байгуулсан. Тухайлбал энэ нэгж маань цагдаагийн байгууллага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалт зохион байгуулах, албаны шалгалт явуулах, санхүүгийн хяналт шалгалт  явуулах гэсэн үндсэн гол ажил үүргийг гүйцэтгэж байна. Албаны хэмжээнд энэ онд эдгээр шалгалтуудыг төв орон нутгийн цагдаагийн байгууллагуудад хийлээ. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалуудын 70 гаруй хувийг байгууллагын  дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

 

-“Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам” шинэчлэн батлагдсан шүү дээ.

-Урьд нь ЦЕГ-ын даргын 2010 оны 351 –р тушаалаар батлагдаж хэрэгжиж байсан журмыг энэ оны 10-р сарын 16 ний өдөр Хууль зүйн сайдын А/238 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулж батлуулсан юм. Учир нь Монгол Улсын Засгийн газраас баталсан 311-р тогтоол бий. Энэ нь аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах нийтлэг журам юм. Энэхүү журамд агентлаг байгууллагын дотоод хяналтын  журмыг Монгол Улсын сайд батлахаар зохицуулсан байдаг учир үүнд  нийцүүлсэн.

Мөн цагдаагийн албаны хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан бүтэц зохион байгуулалт нэр томьёоны хувьд өөрчлөлт орсон байгаа. Мөн Төрийн хяналт шалгалтын хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор тухайн хуульд нийцүүлсэн байна. Мөн төсвийн тухай хуульд нийцүүлсэн зэрэг эрх зүйн талаас хууль тогтоомжуудад нийцүүлэх зайлшгүй шаардлага  гарсан.

 

-Энэ журмын  өөрчлөлт, онцлог нь юу вэ?

-Уг журмаар гарсан гол өөрчлөлт нь цагдаагийн байгууллага нь уламжлалт хяналт шалгалтаасаа гадна эрсдэлд суурилснаараа онцлогтой. Энэ нь  цагдаагийн байгууллагууд эрсдлийг үнэлэх, тодорхойлох ажлыг урьдчилсан шатанд хийнэ. Үүний үндсэн дээр өндөр эрсдэлтэй хэсгээс эхлэж, хяналт шалгалтыг чиглүүлж, урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр ажиллах болсноороо онцлогтой.

Шалгалтын төрлийг ээлжит, ээлжит бус, албаны шалгалт, хэсэгчилсэн гэх мэтээр ангилдаг байсан бол энэ журмаар төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлээд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн гэсэн гурван төрөлтэй болсон. Төлөвлөгөөт шалгалтыг эрсдэлд суурилан байгууллагууд тухайн жилдээ төлөвлөх ёстой. Өндөр эрсдэлтэйгээсээ эхлээд шалгана гэсэн үг. Төлөвлөгөөт бус шалгалтыг тухайн цаг үед үүссэн нөхцөл байдал иргэд олон нийтээс ирүүлсэн өргөдөл гомдол санал мөн удирдлагын шийдвэрээр хийхээр зохицуулсан. Гүйцэтгэлийн шалгалтыг урьд нь хийсэн шалгалтын үр дүн биелэлтийг тооцох, гүйцэтгэлийг газар дээр нь үзэх байдлаар зохицуулсан нь журмын гол онцлог болсон юм.

 

-Эрсдэл гэж яг юуг хэлээд байна. Түүнийг яаж тооцох ёстой юм?

-Ер бол ганц цагдаагийн байгууллага биш бүх л байгууллага хувь хүн эрсдэлээ тооцож байдаг. 2014 онд Засгийн газрын 79 дүгээр тогтоолоор Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн нэг зорилт бол цагдаагийн байгууллага нь эрсдлийн удирлагын тогтолцоог нэвтрүүлнэ гэсэн зорилт байгаа. Энэ зорилтын хүрээнд цагдаагийн байгууллага нь эрсдлийн удирдлагын журмаа батласан. Түүнчлэн Хууль зүйн сайдын батласан хууль зүйн хүрээний агентлаг байгууллагуудын эрсдлийг тооцож үнэлэх аргачлал гэж бий. Энэ аргачлалын дагуу цагдаагийн нийт байгууллагууд эрсдлээ үнэлээд тооцоод тодорхойлж үнэлээд  явж байгаа

 

-Тооцож гарсан эрсдлийн үндсэн дээр энэ шалгалтуудын чиглэл гарах нь тийм үү?

-Аль өндөр эрсдэлтэйгээсээ эхлээд хяналт шалгалтыг зохион байгуулна. Өндөр эрсдлийг тодорхойлсноор дотоод аудитын нэг үндсэн суурь болдог. Дээр нь эрсдлийг тодорхойлж эрсдлийн жагсаалт гаргаснаараа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, буруулах талаарх ажил арга хэмээг тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаад явах зохицуулалт хийсэн байгаа.

 

-Албаны шалгалтын журмын талаар иргэдэд юу гэж хэлэх вэ?

-Урьд нь 2010 оны ЦЕГ-ын даргын тушаалаар дотоод хяналт зохион байгуулах, албаны шалгалт зохион байгуулах, санхүүгийн  хяналт шалгалт зохион байгуулах гэсэн гурван журам байсан юм. Энэ журмуудыг нэгтгэж Хууль зүйн сайдаар батлуулж зохицуулсан байгаа. Мөн урьд нь албаны шалгалтыг тухайн байгууллагын даргын даалгасан алба хаагч гүйцэтгэдэг байсан бол энэ журмаар хэсэг, тасгийн дарга түүнээс дээш удирдах албан тушаалтан биечлэн хийнэ гэснээрээ хариуцлагыг өндөржүүлж байгаа нэг зохицуулалт болсон.

 

-Иргэд цагдаагийн байгууллагад гомдол саналаа хэрхэн хүргэх вэ?

-Энэ журамд цагдаагийн байгууллага дотооддоо бол цагдаагийн төв байгууллага, түүнчлэн Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага, аймгийн цагдаагийн байгууллага түүнчлэн харьяа нэгжүүд ямар асуудалд албаны шалгалт явуулах вэ гэдэг харьяаллыг энэ журмаар тогтоож өгсөн.  Иргэдийн хувьд энэ бол бидний зөвхөн дотооддоо барьж байгаа харьяалал болохоос биш өргөдөл гомдол мэдээллийг ямар ч сувгаар мэдээллийн хэрэгслээр шуудангаар амаар бичгээр урьд өгч байснаараа хаана ч очоод өгч болноо. Мөн цагдаагийн алба хаагчдын талаар гомдол саналаа өгдөг 126 дугаарын утсаар бас мэдээлэл өгч болно.

 

-Дотооддоо ямар харьяалал тогтоосон юм бэ?

-Дотооддоо өөрчлөлт оруулснаар албаны шалгалтын хүрээнд цагдаагийн дээд доод шатны байгуулагын хүрээнд хэн нь ямар асуудлыг шалгах вэ гэдгийг онцолсон. Тухайлбал Цагдаагийн төв байгууллага нь  төр байгууллагын нууцтай холбоотой, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж  зөрчсөн асуудал, хүний амь нас хохирсон асуудал, авлига ашиг сонирхлын зөрчилтэй асуудал, мөн тасаг хэлтсийн дарга, түүнээс дээш удирдах албан тушаалтантай холбоотой асуудал гэх мэтээр  ялгаа заагийг гаргаж өгсөн байгаа. Ингэж албаны хэмжээнд харьяалал тогтоосон. Урьд нь харьяалалгүй учраас зарим нэг асуудал шалгагдах хэмжээндээ хүрч шалгагдахгүй байх, нэгж дээр  шалгагдах ёстой зүйл төв дээр төвийнх нэгж дээр байх тохиолдол байсан.

 

-Иргэдэд  хүргэх нэмэлт мэдээлэл өөр юу байна?       

-Хяналт шалгалт явуулах хугацааны хувьд Төрийн хяналт шалгалтын хуульд зааснаар дотоод хяналт шалгалтыг ажлын 15 өдрөөс илүүгүй хугацаанд  багтааж хийх ёстой. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын  хувьд иргэдээстөрийнбайгууллага, албантушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу  30 хоногт багтааж шийдвэрлэх ёстой. Гэхдээ бид 30 хоног гэж хүлээхгүйгээр шалгалтаа аль болох хурдан  шуурхай, бүрэн бодитой шалгаж шийдвэрлэх зорилттой ажиллаж байна.

Түүнчлэн дотоод хяналт шалгалт, албаны шалгалт нь байгууллага, алба хаагчыг эрсдлэээс хамгаалах урьдчилан сэргийлэх зорилготойгоос гадна иргэдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг гэдгийг хэлмээр байна.

 

Б.Хүлэг

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
er ni nirgesen hoino ni hashigarav gegcheer dotood hynalt muu baigaagiin ilerel suuld ni arisaa hamgaalah gesen baahan tsetsen jaraahai zunduu gardag shuu dee
2015-11-01
Irgen:
Ter Sukhbaatat duurgiin 9r horoonii hesgiin akhlagch gj nuhur humuusiig golduu togood yavuulhiin tegehdee yamarch torgoson barimt uguhgui bhiin .estoi neg tsalintai gj barag meddeggui bhoo..tiimerhuu nuhduudee sain shalgaj bval baiguullagadaa heden tsaas ovoo orrno doo.
2015-11-01
dorligjavaa:
Ta ene dotood hyanalt shalgalt ged hudlaa surjigneed bga irgediin sanal huseltiig her zereg shiidej bgaag ni ene chigleliin turiin bus olon niitiin baiguullagtai hamtarch shalgadag bolgochih tegvel irgeded heregtei tehgui bol ene hun shig bie umuurch sain hyandag l gej yarina ur dungui iim hoolni savnuudar yadgiin oligtoihon hyanalt taviad ajillaval tanid ch amar tehgui bol taniruu ch hudlaa medeelel ochsoor l baih bolno
2015-11-01
dorligjavaa:
Ta ene dotood hyanalt shalgalt ged hudlaa surjigneed bga irgediin sanal huseltiig her zereg shiidej bgaag ni ene chigleliin turiin bus olon niitiin baiguullagtai hamtarch shalgadag bolgochih tegvel irgeded heregtei tehgui bol ene hun shig bie umuurch sain hyandag l gej yarina ur dungui iim hoolni savnuudar yadgiin oligtoihon hyanalt taviad ajillaval tanid ch amar tehgui bol taniruu ch hudlaa medeelel ochsoor l baih bolno
2015-11-01
dorligjavaa:
Ta ene dotood hyanalt shalgalt ged hudlaa surjigneed bga irgediin sanal huseltiig her zereg shiidej bgaag ni ene chigleliin turiin bus olon niitiin baiguullagtai hamtarch shalgadag bolgochih tegvel irgeded heregtei tehgui bol ene hun shig bie umuurch sain hyandag l gej yarina ur dungui iim hoolni savnuudar yadgiin oligtoihon hyanalt taviad ajillaval tanid ch amar tehgui bol taniruu ch hudlaa medeelel ochsoor l baih bolno
2015-11-01
Зочин:
Za hutsalgyu naad tsagdaa naraa psychological test nd hamruul,,, manai tsagdaa eruul gej hel bolovsorliinhoo hemjeeg busdad haruulaaraa daa,,,, her zeregiin tsalin avch , yamar nuhtsul baidaltai yamar ajil hiideg bilee,,, eruul tsagdaa bna gej bodohgui bna shuu
2015-10-31
Зочин:
Ter chigeeree stress, depression bolson garuud, mongoliin tsagdaa gej, ger buldee asuudaltai tegeed ter chigeeree ajilaa hiigeed tiim depression bolson humuus turiin ajil hiine gej baih u?
2015-10-31
Зочин:
Tsadaa nar gej ter chigeeree depression bolson humuus,,,, psychology test 3 sar dutam ugch bval taarna
2015-10-31
Зочин:
Цагдаа дампуурсан байна
2015-10-31
zochin:
Zogsohoo chi bitgi hudlaa shaa daa
2015-10-31
po:
gomdol gargajaar toodguin ble
2015-10-31
зочин:
Энэ жинхэнэ худалч гаруу ЧИНГЭС дарга нь тэгэж хэлээрээ гэсэн байна ажил хийсэн царайлаад ичээч тэнэгүүдээ
2015-10-31
Зочин:
цагдаа цагдаагаа шалгадаг ааан
2015-10-31