Ослын газрыг орхивол...

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Доржийн гудамж Мянган оюутны байрны баруун хойд замд "H.Mightu" маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 15 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ.
Хэргийн газрыг орхиж явсан таван тохиолдол амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол нь нь санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Гэтэл зам тээврийн осол хэрэг, гаргасан зарим жолооч тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхиж явах, осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэлгүй орхиж явсан тохиолдлууд гарч байна. Энэ үйлдэл нь тухайн жолоочийн үйлдсэн хэргийг улам хүндрүүлдэг гэж Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Л.Амаржаргал ярилаа.
Зам тээврийн осол хэний ч анхаарал болгоомжгүй, буруутай үйлдлээс гарч болох тул иргэн үүргээ биелүүлэн Цагдаагийн байгууллагад мэдэгдэх, ослын газарт байгаа эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3. Зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах;
34 дүгээр зүйлийн 34.1. Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. гэж заасан байдаг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ