Баримжаагvй сайд

img

Хөдөлмөрийн шинэхэн сайд Г.Баярсайхан УИХ дахь АН-ын намын бvлэг дээр ярилцаж шийдсэн нэгэн чухал асуудлын талаар өнөөдрийг хvртэл ямар ч баримжаагvй яваагаа мэдэгдэв. Уг нь бvлгийнхээ хурлын дараа УИХ болон АН-ын дарга З.Энхболд тэр талаар тун тодорхой мэдээлэл хийж байсан юмсан. З.Энхболд дарга “Төмөр зам барихад 10 мянга орчим ажлын байрыг шинээр бий болгох боломжтой. Томоохон төсөл явуулж, автозам, төмөр зам барья гэхэд манайд боловсон хvчин байдаггvйгээс гадаадаас ажиллах хvч авдаг. Санхvvжилтийг нь шийдсэн Гашуунсухайт, Сайншанд, Бичигт боомт гэсэн гурван төмөр замд цэргийн насны 10 мянган залуучуудыг сургаж, дотоодын ажиллах хvчээ бэлтгэн, зах зээлээ хамгаална” гэсэн. Харин энэ талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “З.Энхболд дарга тийм юм ярьсан байсан. Одоогоор Ажлын хэсгээ ч байгуулаагvй байна. Надад ямар нэгэн баримжаа алга” гэжээ. Төмөр зам барихад зориулан 70 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгах гэж байгаа юм бишvv гэхэд “Надад баримжаа алга гэж хэлээд байна шvv дээ. Хөдөлмөрийн яамны зvгээс энэ ажлыг цэрэг хэлбэрээр хэрэгжvvлэхгvй. Харин мэргэжлийн сургалт vйлдвэрлэлийнхээ шугамаар явуулж болно. Энэ асуудлаар хагас сайнд УИХ-ын даргатай уулзана. Тэгэхээр даваа гарагаас яамны байр суурь албан ёсоор тодорхой болно” хэмээн бухимджээ. Бодвол “Ямар ч баримжаагvй байсан сайд” одоо жаахан баримжаатай болсон болов уу.

 

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ene zailuul said hiih hun bish l dee
2015-11-03
хэхэ:
баярсайхан балай гаран гаран пиз да
2015-11-02
uhamsariin shanaa og !!!:
Uhaan oroh zag boloogui bololtoi Uhamsariin shanaa ogoh shaardlagatai !!!!
2015-11-02
zorigt:
Ulaan arhichin
2015-11-02
Зочин:
songodog zasag
2015-11-02
Хүрэлсүх:
Дуудаж Шанаагаа л өгөхөөс.
2015-11-02