С.Баярцогтыг дахин шалгуулах уу

img

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байнгын хороонд 10 дугаар сард 246 өргөдөл ирсэн байна. Ирүүлсэн өргөдлийн ихэнхи нь сургалтын төлбөр олгох, орон сууц, гэр олгохыг хүссэн өргөдөл эзэлж байгаа аж. Түүнчлэн ажлын байранд зуучилж өгөхийг хүссэн, эмчлүүлэх хүсэлт тавьсан, шагнал урамшуулал хүссэн, донорын нийгмийн хангамж, урамшууллын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн өргөдөл нэлээд хувийг эзэлжээ.  

 

Халх голын сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид гэх1659 иргэнээс өргөдөл ирүүлсэн байна. Тиймээс Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногийн сүүлээр Халх голд очиж ажиллах юм байна. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү:

 

-Шилэн дансаа хөтлөхгүй байна гэсэн гомдол ирсэн. Энэ талаар ЗГХЭГ-ын С.Баярцогтод хандсан ч “Энэ долоо хоногт Ерөнхий сайд Шилэн дансаар мэдээлэл өгөх учраас би тайлбарламааргүй байна” гэсэн.

 

Дээрээс нь С.Баярцогттой холбоотой мэдээллийг УПЕГ-аас надад ирүүлсэн байгаа. Тэр “2013 оны зургаадугаар сарын 21-ний өдөр С.Баярцогтод Эрүүгийн хэрэг үүсгэж байсан юм байна. 263.2, 270.1.2 гэсэн зүйл ангиудаар.  Хэрэг үүсгэснийхээ дагуу Щвейцарьт байдаг оффшор бүс рүү 2014 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр бичиг явуулсан юм байна. “Энэ хүн оффшортоо хэдэн төгрөг нуусан юм бэ” гэдэг асуудлаар. Гэтэл тэндээс  “Та нар стандартын дагуу бичгээ ирүүлээгүй байна” гэсэн хариу ирүүлсэн.

 

Тэгтэлд манайхан тэндээс ирсэн бичгийг үндэслээд С.Баярцогтод хэрэг үүсгэх шаардлагагүй юм байна гээд хэргийг нь хаачихсан юм билээ. С.Баярцогт гурван хүний нийлээд дөрвүүлээ оффшор данс нээсэн тухай дуулдсан. Үүнийг дахин шалгах юм билээ. Шалгах ч ёстой. Гэхдээ Эрүүгийн хуулийн 236, 270 гэсэн зүйл ангиуд өршөөлд хамрагдахааргүй болсон.

 

Энэ долоо хоногт даргын зөвлөлөөр сайд нарыг хэлэлцэх Байнгын хорооны тогтоол гаргах гэж байсан боловч хуваарьт оруулаагүй байсан. Гэхдээ горимын санал орж ирэх юм бол тухайн саналыг хэлэлцээд шууд арга хэмжээ авах боломжтой. Яагаад гэвэл бид хуулийн дагуу тайлбараа ирүүл гэхэд хуулийн хүрээнд ирээгүй байгаа учраас байнгын хороо хариуцлага тооцно.

 

Өргөдөл гомдлын дагуу Өргөдлын байнгын хороон дээрээ тайлбараа ирүүлэхгүй байх юм бол хариуцлага тооцно.

 

Мөн Ерөнийлөгчийн бүрэн эрхэд хамаарах шагнал өгөх асуудлаар нэлээд олон өргөдөл гомдол ирсэн. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан бичиг өгсөн. Бас нэг зүйл хэлэхэд Өргөдлын байнгын хороонд Каплатай холбоотой гомдол ирсэн. Би тайлбар хүссэн. Ерөнхийлөгч маань тайлбараа ирүүлэхгүй байгаа. Ерөнхийлөгчид ч бас хууль үйлчилдэг гэдгийг ойлгуулъя. Яагаад тэр Капла гэдэг хүн одоо болтол татвараа төлдөггүй юм. УИХ Ерөнхийлөгчийн шийдвэрийн хүчингүй болгож болдог хуультай хэмээн мэдээллээ.

 

Н.Энх 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol:
Gem xiisen bol zemee edlex yostoi.ygd xoishluulaad bgaan. Shalgaach bayartsogtiig
2015-11-02
emee:
ene teneg gar chini xen bilee. dandaa zunuglusun emgen shig 1 yum aa l davtaad yariad 4n jil bolloo xuurxii emee xixixixixi
2015-11-02
Zochin:
Ene hund oor hiih ajil baidaggui yum baihda.
2015-11-02
oyutolgoig ezemshdeg bulegleliin hor shu de:
hoh tengerees naana nar met mandaj bga ene deed erhmuud bugdeeree l idsen uusan avilgal avsan blgui de tgd mongolchuudiig olon zuil hutsaad bhaar ni jisheeg ni bayartsogtoor haruulsan bh teriig ni manaihan oilgohgui mongol kino shigee negiigee boonooroo barij avch zodood l UHER MONGOL gdg biluu bidniig chini
2015-11-02
Зочин:
Naadmuu hujaagaa zailuulah heregtei. Zailuulaad yal onoo. Ireh jil zugeer amerikru zugtaj garna gj bnle. Oriig baragduulj yalii ni uuruul. Ard ni elbegee hujaa nar bga bolohoor huuli uilchlehgui bgan. Yaj ard tumen uls orniihoo hamag mungu hurungiig idcheed ingeed zugeer yvj chaddag bnaa. Dorligjav shig hairan ohinoo aldaj balrah vide
2015-11-02
Зочин:
tegelgui yahav zaaval hiih heregtei
2015-11-02
sejig turuv:
ene hvniig zaaval yaltan bolgoh sonirhol bgaa yum yy, tegj l sejig turj bna
2015-11-02
Зочин:
tegelgui yahav zaaval hiih heregtei