ЭЦГ-ын ажилтны хэрэг прокурорт шилжжээ

img

Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагч Ө-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт шилжжээ.

 

Сэжигтэн Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн холбогдох заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

 

Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн зарим алба хаагч өнгөрсөн сарын 9-10-нд шилжих шөнө Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар амралт, зугаалгаар явахдаа алба хаагч Ө, Х нар маргалдсаны улмаас алба хаагч Х-ын амь нас хохирсон гэж мэдээлэгддэг.

 

Хэрэг гарсаны дараа ЭЦГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагч Ө-г ажлаас нь чөлөөлсөн юм.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erka:
Ugaasaa hogiin ymnuud tsagdaagaar dvvrsen
2015-11-10