Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээр гарын үсэг цуглуулж байна

img

АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар  хэлэлцсэн асуудлын талаар АН бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга  С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.

 

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдын мэдээллийг сонссоноос гадна 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдэх асуудлыг хэлэлцсэн байна.

 

Манай  Засгийн газар БНХАУ-ын “Экспотр импорт- банкнаас  авах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг бүлэг хэлэлцээд дэмжжээ.  Уг зээлийн 703 сая орчим ам.доллараар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх юм.

 

Энэхүү зээлээ төлж дуустал эрчим хүчний үнэд өөрчлөлт оруулахгүй гэдгээ Засгийн газар мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар Эгийн голын усан цахилгаан станцад 90 орчим сая төгрөгийн ажил хийгдээд байгаа аж.

 

 Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар АН-ын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлжээ. Энэ асуудлаар  гарын үсэг зурах ажил явж байгааг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг мэдээлсэн байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 50 гаруй гишүүний гарын үсэг шаардлагатай. Одоогоор МАН-ын нэг ч гишүүн гарын үсгээ зураагүй байгаа. Тиймээс “МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд бэлэн байна гэж аман дээрээ ярьж байгаа боловч ажил хэрэг болгох гэхээр гарын үсэг зурж дэмжихгүй байгаа” хэмээн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар онцлов.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unen ug:
Undsen huulid oorchlolt oruulah asuudal yos zuigui bolj ard tumnii itgel aldsan heden oligarhi luivarchdiin hiideg ajil bish
2015-11-02
Зочин:
yadag gichii ve
2015-11-02
зочин:
Үндсэн хуулийг хэдэн хүний гарын үсэг зуруулж өөрчилдөг болоо юу. Энэ янзаараа Монгол улсаа зарж мэдэх л юм байна.
2015-11-02